• ЗӨСТ
    Тандал судалгаа

    Говь-Алтай аймгийн ЗӨСТ-ийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Хачгаар дамжих халдварт өвчний дамжуулагчийн хайгуул хэлбэрийн тандал судалгааг Говь-Алтай аймгийн Дэлгэр,Тайшир сумын нутаг дэвсгэрийн 4 секторын 6 цэгт газрын бэлчээрээс хачиг цуглуулж, хачгийн зүйлийг тодорхойлон ЗӨСҮТ-ийн лавлагаа лабораторид хачгаар дамжих халдварт өвчний үүсгэгч илрүүлэх молекул биологийн шинжилгээг хийлгэхээр хүргүүллээ. Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв ...read more →

    1302
  • ЗӨСТ
    Ус, намгийн нүүдлийн шувуудын ажиглалт, судалгаа хийлээ

    Говь-Алтай аймгийн ЗӨСТ-ийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт орших Гэгээн нуур болон Завхан гол дагуу ус, намгийн нүүдлийн шувуудын нүүдэллэн өнгөрөх, өндөглөх хугацаанд хаврын ажиглалт тооллогыг хийж гүйцэтгэв. Тус тооллогоор нүүдлийн шувууд олноор цуглардаг 3 цэгт газарт шувууны тооллого хийхэд 4 баг 9 төрлийн 11 зүйлийн 356 усны шувуу ...read more →

    1208
  • ЗӨСТ
    Өмнөговь аймгийн ЗӨСТ-ийн халдваргүйжүүлэлтийн мэдээ

    Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь 2021 оны эхний хагас жилийн хугацаанд шинэ коронавируст халдварын (Ковид-19) голомтот бүс нутгаас ард иргэдийг татан авах үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаа. Төвийн хариу арга хэмжээний 3 баг халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг 448 албан байгууллага, аж ахуйн нэгжийн 129018.9 м2 ...read more →

    986
  • ЗӨСТ
    Хөвсгөл аймгийн ЗӨСТ-ийн хариу арга хэмжээний баг КОВИД-19 халдварын голомтод хариу арга хэмжээ авч ажиллаж байна

    ЗӨСТ-ийн шуурхай хариу арга хэмжээний баг Хөвсгөл аймгийн Мөрөн, Цэцэрлэг, Улаан-Уул суманд гарсан Covid-19 хүний өвчлөлийн голомтод томилогдон ажиллаж хавьтал тогтоох, сорьц цуглуулах, голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийж, мэргэжил арга зүйгээр ханган хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллаж байна. ЗӨСТ-ийн баг бүрэлдэхүүн 2021 онд нийт  670  объектын 117,170м2 талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж 2045 кг ...read more →

    1030
  • ЗӨСТ
    Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомт, Цагаан хад суурьшлын бүсэд халдваргүйжүүлэлт хийлээ

    Өмнөговь аймгийн ЗӨСТ-ийн хариу арга хэмжээний баг, аймгийн МХГ-тай хамтран ЗӨСТ 2021 оны 06-р сарын 13-14ний өдрүүдэд Ханбогд сумын Гашуун сухайт боомт, Цагаан хад суурьшлын бүсэд ажиллаж байгаа тандалтын багийн гаргасан сэжигтэй тохиолдлын маршрутын дагуу голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ. Тухайн халдваргүйжүүлэлтийг ЗӨСТ-ийн мэргэжилтэн Ш.Оюунтуяа, лаборант Д.Сугир, жолооч П.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй баг хийж гүйцэтгэсэн ба аймгийн ...read more →

    1792
  • ЗӨСТ
    ЗӨСТ-ийн явуулын лаборатори Дарви сумд “PCR”-ийн шинжилгээ хийж эхэллээ

    Ховд аймгийн ЗӨСТ нь “Төв азийн орнуудад био-аюулгүй байдал, био-хамгааллын үндэсний хууль эрхзүйн орчинг сайжруулах мэргэжлийн сургалт зохион байгуулах бүсийн Р53” төслийн хүрээнд буцалтгүй тусламжаар 89 сая төгрөгийн өртөг бүхий “PCR”-ийн оношилгооны “Rotorgene Q-5plex” төхөөрөмжийг хүлээн авсан. Ховд аймгийн ЗӨСТ-ийн явуулын лаборатори “Ковид-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, илрүүлэх үүднээс Дарви сумын хяналтын цэг дээр ...read more →

    1894
  • ЗӨСТ
    Дундговь аймгийн ЗӨСТ ус, намгийн шувуудын ажиглалт тооллогын ажлыг гүйцэтгэлээ

    Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн 2021 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу 05-р сарын 10, 11-нд Дундговь аймгийн  Адаацаг  сумын Сүм хөх бүрд, Сайнцагаан сумын Хув, Эрдэнэдалай сумын  Цагаан овооны  нууранд  ажиглалт тандалт судалгааг гүйцэтгэлээ.  Судалгаагаар дээрх 3 нууранд 4 баг, 6 овог, 8 төрөл, 9 зүйлийн 551 ус, намгийн шувуу тоологдлоо. Ажиглалт судалгааны үед шувууны ...read more →

    1328
  • ЗӨСТ
    Шувууны тандалт судалгаа хийлээ

    Архангай аймгийн ЗӨСТ-ийн 2021 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу 2021 оны 05-р сарын 22-оос Тариат сумын Тэрхийн цагаан нуур, Том ноот, бага ноот  зэрэг нууруудад ус, намгийн нүүдлийн шувуудын нүүдлэн өнгөрөх, өндөглөх хугацаанд хаврын ажиглалт, тооллогыг хийлээ. Тооллогоор нүүдлийн шувууд олноор цуглардаг 18 цэгт газарт шувууны тооллого хийж, шувууны зүйлийн бүрдлийг тогтоов. Тандалтын явцад хөдөлгөөний идэвх ...read more →

    1050
  • ЗӨСТ
    Архангайн ЗӨСТ хачгаар дамжих халдварын тандалт шинжилгээ хийлээ

    Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2021 оны 05-р сарын 12-16-ны хооронд  Өндөр-Улаан, Тариат, Ихтамир  сумдын нутагт хачгийн тархалт, нягтшил, зүйлийн бүрдэл, хачгаар дамжих халдварт өвчний байгалийн голомтын төлөв байдлыг тогтоох, тандалт шинжилгээ хийлээ. Тус тандалт  шинжилгээний  хүрээнд  дээрх 3 сумдын  нутаг дэвсгэрт хачиг тархах боломжтой биотопыг сонгон 15 цэгт газрыг хамруулан 20 дарцаг/км ажиллуулан ...read more →

    970
  • ЗӨСТ
    Архангай аймгийн Өндөр-Улаан сумд боом өвчний голомтын шинжилгээ хийж байна

    Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2021 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу 2021 оны 05-р сарын 12-оос эхлэн боом өвчний байгалийн байнгын идэвхтэй голомттой Өндөр-Улаан сумын Баянгол багийн Сонгиноны ам, Цуурайн ам, Ханан, Хоёр даваа  зэрэг хүн малын өвчлөл бүртгэгдсэн цэгт газраас нийт 220 сорьц дээжиллээ. Боомын голомтын шинжилгээгээр цуглуулсан сорьцод бичил харах, нян судлал, биологийн аргуудаар шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна. Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын ...read more →

    905
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter