ЗӨСТ
Дундговь аймгийн ЗӨСТ ус, намгийн шувуудын ажиглалт тооллогын ажлыг гүйцэтгэлээ
1034

Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн 2021 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу 05-р сарын 10, 11-нд Дундговь аймгийн  Адаацаг  сумын Сүм хөх бүрд, Сайнцагаан сумын Хув, Эрдэнэдалай сумын  Цагаан овооны  нууранд  ажиглалт тандалт судалгааг гүйцэтгэлээ.  Судалгаагаар дээрх 3 нууранд 4 баг, 6 овог, 8 төрөл, 9 зүйлийн 551 ус, намгийн шувуу тоологдлоо. Ажиглалт судалгааны үед шувууны үхдэл, зэм тааралдсангүй. Хөдөлгөөний идэвх муутай, зан байдал дуу авианы өөрчлөлттэй, өвчилсөн шинж тэмдэгтэй шувууд ажиглагдсангүй. Ус, намгийн шувуудын ажиглалт тооллогын ажил үргэлжилж байна.

Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2021.05.25

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter