• ЗӨСТ
    Нийслэлийн дүүргүүдэд тандалт судалгаа хийж гүйцэтгэлээ

    Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв нь Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Баянзүрх дүүрэгт боом өвчний лабораторид суурилсан тандалт судалгаа хийж гүйцэтгэлээ. Тус тандалт судалгааг 2019 оны 07-р сарын 22-ны өдрөөс 07-р сарын 26-ны өдрүүдэд гүйцэтгэж, боом өвчний хяналтын шинжилгээнд арчдас, хүнсний бүтээгдэхүүн, ус, хөрс бууц, үс, ноос нийт 249 сорьц цуглуулан лабораторийн шинжилгээнд хамруулж байна. Мөн ...read more →

    981
  • ЗӨСТ
    Хэнтий аймгийн ЗӨСТ тандалт судалгаа хийлээ

    Хэнтий аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2019 оны 07-р сарын 16-аас 07-р сарын 21-ийг хүртэл 6 хоногийн хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэн сум орчимд тарваган тахлын тандалт судалгаа хийж гүйцэтгэлээ. Тус тандалт судалгаагаар Хэрлэн сумд хамаарагдах 5 секторын  42.000 га талбайг хамруулж, 79 га газар нутагт тооллого хийж, 3 зүйлийн 161 мэрэгч амьтан олзворлон нийт 301 сорьц ...read more →

    892
  • ЗӨСТ
    Жуулчны баазын ажилчдад сургалт хийлээ

    Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс зорилтот бүлгийн хүн амыг зоонозын халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сургалтыг зохион байгуулдаг билээ. 2019 оны 06, 07-р саруудад орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны баазын ажилчдад чиглэсэн сургалт зохион байгууллаа. Энэ удаад “Зөөвөрлөгдөн тархах зоонозын халдвараас сэргийлье” сэдэвт сургалтаар нийт 25 жуулчны баазын 275 ажилчдыг хамруулж, ...read more →

    933
  • ЗӨСТ
    Бруцеллёзийн шинжилгээ хийлээ

    Өмнөговь аймгийн ЗӨСТ 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Цогт-Овоо, Баян-Овоо, Номгон, Хүрмэн сумыг хамруулан хүн амын дунд бруцеллёзийн шинжилгээ хийлээ. Шинжилгээний үеэр цуглуулсан дээжнээс 2 материал эерэг гарч, ЗӨСҮТ-ийн лабораторит баталгаажууллаа. Мөн Баян-Овоо, Номгон, Хүрмэн сумаас цуглуулсан малын цусны дээжнүүдийг лабораторийн шинжилгээнд хамруулахад 1 дээж эерэг гарч, аймгийн Мал эмнэлгийн газрын лабораторит баталгаажууллаа. Өмнөговь ...read more →

    800
  • ЗӨСТ
    Тарваган тахлын дархлаажуулалтын ажлыг зохион байгууллаа

    Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь Өвөрхангай аймгийн тарваган тахлын голомтот сумд болох Нарийнтээл, Хайрхандулаан, Тарагт, Уянга, Зүүнбаян-Улаан, Арвайхээр сумдад 2019 оны 07-р сарын 01-20-ний өдрүүдэд тарваган тахлын дархлаажуулалтын ажлыг зохион байгуулж,  3859 иргэнийг  хамрууллаа. Дархлаажуулалтад эрсдэлт бүлгийн хүн ам болох Цагдаагийн газар, МХГазар, ОБГазар, БОЭТөв, ЭМГазар, ЗХүчний 113-р салбар, ТГазар, сумдын ЭМТөвийн эмч, ...read more →

    840
  • ЗӨСТ
    Боомын хяналтын шинжилгээ хийгдэж байна

    Сэлэнгэ аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2019 оны 07-р сарын 23-ны өдөр календарчилсан төлөвлөгөөний дагуу боом, холерын хяналтын шинжилгээг Дархан-Уул аймгийн Дархан хүнсний зах, Буян зах, Олон улсын худалдааны төв зэрэг эрсдэл бүхий газруудыг хамруулан хийж гүйцэтгэлээ. Сэлэнгэ аймгийн Зоонозын өвчин судлалын төв Нийтлэгдсэн огноо: 2019.07.25

    687
  • ЗӨСТ
    Хэнтий аймгийн ЗӨСТ талархал хүлээн авлаа

    “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын “ Бор-Өндөр 2” хөтөлбөр, “Хүүхдэд нээлттэй иргэний танхим” төслөөс хэрэгжүүлж буй Хэрлэн сумын 2-р багийн иргэний танхимд “Номын сан” байгуулах ажилд Хэнтий Зоонозын өвчин судлалын төвийн ажилтнууд ном цуглуулан хүүхэд, залуучуудад оюуны хөрөнгө оруулалт хийж, “Хамгийн олон ном хандивласан” байгууллагаар шалгарч талархал хүлээн авлаа. Номын цагаан буян дэлгэрэх болтугай. Хэнтий аймгийн ...read more →

    2171
  • ЗӨСТ
    Өмнөговь аймгийн ЗӨСТ-ийн эмч, мэргэжилтнүүд аймаг орон нутагтаа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүллээ

    Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр, иргэдийн амьдрах таатай орчин бүрдүүлэлт, 2017-2018 онуудад аймаг орон нутагтаа хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, хөдөлмөрч, бүтээлч нутгийн зон олон, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнгээр Монгол улсын хошой “ТЭРГҮҮНИЙ АЙМАГ”-аар шалгаран батламжлагдсан бахдам сайхан амжилтаар бид аймгийнхаа түүхт 88 жилийн ойг угтлаа. Монгол ...read more →

    924
  • ЗӨСТ
    Өмнөговь аймагт байгалийн голомтын тандалт судалгаа хийлээ

    2019 оны тандалт судалгааны календарчилсан төлөвлөгөөний дагуу Өмнөговь аймгийн Баяндалай, Хүрмэн, Ханхонгор сумдын зарим нутаг дэвсгэрийг хамруулан тандалт судалгаа хийж гүйцэтгэлээ. Тус шинжилгээгээр мэрэгч амьтдын тархалт хөдөлгөөнийг тогтоох, голомтын агуулагч, дамжуулагчдын зүйлийн бүрэлдэхүүн, тоошил, экологи популяцийн судалгаа хийх, лабораторын шинжилгээнд хамруулах, голомтот нутгийн малчин ард иргэдэд “Зоонозын халдвараас сэргийлье” сэдэвт яриа таниулга хийх зэрэг ажлыг ...read more →

    948
  • ЗӨСТ
    Иргэдийн нийтийн хурлын үеэр зоонозын халдварт өвчнөөс сэргийлэх сургалт хийлээ

    Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс зорилтот бүлгийн хүн амд зоонозын халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор төлөвлөгөө гарган сургалтыг зохион явуулж байна. Үүний хүрээнд 2019 оны 2-р улирлын иргэдийн нийтийн хуралд оролцсон 264 иргэнд “Зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт 2 цагийн сургалт хийж, санамж хуудас тарааж мэдээлэл хүргүүллээ. Энэхүү сургалтаар иргэд зоонозын ...read more →

    886
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter