• ЗӨСТ
    Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтад хамруулж байна

    Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2018 оны 07-р сарын 16-ны өдөр тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын ажлыг эхлүүлж, 15 сум, 3 албан байгууллага, аж ахуй нэгжийн 1127 иргэдийг дархлаажуулалтад хамруулаад байна. Тус дархлаажуулалтын аян 07-р сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ. Иргэд та бүхэн идэвхтэй хамрагдана уу. Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв Нийтлэсэн огноо: 2018.07.24

    775
  • ЗӨСТ
    Халдваргүйтгэл хийлээ

    2018 оны 07-р сарын 17–ны өдөр Сэлэнгэ аймагт байгалийн аюулт үзэгдэл үер болж, Сүхбаатар сумын үерийн хамгаалалтын суваг шуудуу, гуу жалганд ил задгай хаясан хог хаягдал, зарим айл өрхийн нүхэн жорлон, бохирын цооног халин урсаж, зам талбай, хөрс орчныг ихээр бохирдуулсан. Уг үерийн усанд нэрвэгдсэн айл өрхүүд, албан байгууллагад халдваргүйтгэл хийгдэж байна. Тус халдваргүйтгэлийн ажлыг ...read more →

    653
  • ЗӨСТ
    Холерийн хяналтын шинжилгээ хийлээ

    2018 оны 06-р сарын 25-аас 07-р сарын 04-ний хооронд Өмнөговь аймгийн Ханхонгор, Булган, Сэврэй сумдын жуулчны баазуудад холерын хяналтын шинжилгээг хийж гүйцэтгэлээ. Шинжилгээний явцад ус дээжлэн авч нян судлалын аргаар шинжилэгээ хийхэд холерийн нян илрээгүй. Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулдаг нийт 33 усан сангуудаас дээж авч шинжилэгээ хийхэд холерийн нян илрээгүй.

    1846
  • ЗӨСТ
    Хөвсгөл аймгийн ЗӨСТ тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын ажлыг гүйцэтгэж байна

    Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт 2018 оны 07-р сарын 16-27-ныг хооронд улсын хэмжээнд хийгдэж байна. Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2018 оны 07-р сарын 18-ны өдөр тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын ажлыг зохион байгуулж, нийт 10 албан байгууллага, аж ахуй нэгжийн 150 иргэнийг хамрууллаа. Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв Нийтлэсэн огноо: 2018.07.19

    985
  • ЗӨСТ
    Бруцеллёзын  тандалт судалгаа хийлээ

    Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв нь 2018 оны 05-р сарын 30-аас 06-р сарын 25 хүртэл хүн амын дунд бруцеллёз өвчний тандалт судалгааг хийж гүйцэтгэлээ. Нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хүн амаас бруцеллёз өвчний асуумж судалгаа авч, Хан-Уул дүүрэг, Хан-Уулын Жаргалант тосгон, Багануур дүүрэг, Төв аймгийн Мөнгөнморьт, Баянчандмань, Батсүмбэр сумдын иргэдээс нийт 160 цусны сорьц цуглууллаа. ...read more →

    1703
  • ЗӨСТ
    Тарваган тахлын тандал судалгаа хийлээ

    Увс аймгийн ЗӨСТ 2018 оны 06-р сарын13-25-ны хооронд Увс аймгийн Ховд суманд Шинээр болон сэргэн тархаж буй халдваруудыг тандах, голомтот нутгуудын байгалийн голомтын төлөв байдлыг тодорхойлох, агуулагч, дамжуулагч амьтдын тархалт, нягтшлыг үнэлэх, хүн амд зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах зорилгоор ажиллалаа. Тус сумын Ёл бэрд, Шар дал, Цагаан зааг, Гоожуурт, Шашаа ...read more →

    1124
  • ЗӨСТ
    Өмнөговь аймгийн Баяндалай, Хүрмэн, Ханхонгор сумдад ажиллалаа

    Өмнөговь аймгийн ЗӨСТ 2018 оны төлөвлөгөөний дагуу Өмнөговь аймгийн Баяндалай сумын Зуслан, Дөт, Хаалга, Хүрмэн сумын Булаг, Ногоон чулуут, Угалзан, Ногоон чулуут, Цахир, Адуун чулуун, Ханхонгор сумын Оюут, Хөх хошуу газарт тарваган тахлын байгалийн голомт хяналтын гүнзгийрэл шинжилгээг хийлээ. Тус шинжилгээгээр мэрэгч амьтдын тархалтыг тогтоох, голомтын агуулагч, дамжуулагчдын зүйлийн бүрэлдэхүүн, нягтшил, экологи, популяцийн судалгаа хийх, ...read more →

    1011
  • ЗӨСТ
    Тарваган тахлын байгалийн голомт хяналтын шинжилгээ хийлээ

    Дундговь аймгийн ЗӨСТ 2018 оны 06-р сарын 19-25-ны өдрүүдэд эпизоотологи хайгуул шинжилгээний төлөвлөгөөний дагуу тарваган тахлын байгалийн голомт хяналтын  хайгуул шинжилгээг Дундговь аймгийн Дэрэн сумын нутагт хийж гүйцэтгэлээ.  Шинжилгээнд Дэрэн сумын 45000 га талбай нутагт тархсан мэрэгч амьтдын зүйлийн бүрдэл, нягтшил, тархалтын судалгааг хийж, шинжилгээний хугацаанд 54 га талбайд хайгуул хийн 11 цэгт газраас махчин ...read more →

    848
  • ЗӨСТ
    Боомын тандалт судалгаа хийлээ

    Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвөөс 2018 оны 05-р сарын 23–28–ны хооронд боомын тархвар зүйн тандалт судалгаа хийх, сорьц цуглуулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Судалгааны хугацаанд Хан-Уул дүүргийн Өлзийт, Туул тосгон, Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх, Багануур дүүргийн 199 иргэнээс тархвар судлалын асуумж судалгаа авч, боом өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг тараан 31 цэгт газраас нийт 308 сорьц материал дээжлэн ...read more →

    944
  • ЗӨСТ
    Тарваган тахал, боом өвчний хайгуул шинжилгээ хийгдлээ

    Хөвсгөл аймгийн ЗӨСТ 2018 оны үйл ажиллагааны батлагдсан төлөвлөгөөний дагуу Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох сумдын нутагт 06-р сарын 18-25-ны хооронд тарваган тахал, боом өвчний байгалийн голомтын хайгуул, шинжилгээг хийж гүйцэтгэлээ. Шинжилгээний хугацаанд дээрх 3 сумын 13 секторт  хайгуул хийж, махчин шувууны гулигдас цуглуулах, тарваганы тахлын агуулагч, дамжуулагчдын нягтшлыг үнэлэх ажлыг гүйцэтгэлээ. Агуулагчдын нягтшлыг 144 ...read more →

    1031
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter