• ЗӨСТ
    Архангай аймгийн ЗӨСТ аймгийн ОБГ, ТХ, МХГ хамтран ажиллалаа

    Оролцоот нийгмийн эрүүл мэнд”, “Эрүүл мал-Эрүүл бүтээгдэхүүн” аяны хүрээнд 2018 оны 05-р сарын 10-16-ны өдрүүдэд Архангай аймгийн Онцгой байдлын газар, Тагнуулын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагуудад “Нэг эрүүл мэнд” салбар хоорондын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцов. Тус сургалтын үеэр Архангай аймгийн ЗӨСТ-өөс “Архангай аймгийн Зоонозын халдварт ...read more →

    1199
  • ЗӨСТ
    Баянхонгор аймгийн Шинэжинст суманд хачгаар дамжих халдварын тандалт судалгаа хийлээ

    Баянхонгор аймгийн ЗӨСТ-ийн 2018 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу хачгаар дамжих халдварын тандалт судалгааг 2018 оны 05-р сарын 01-05-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхийн голд хийж гүйцэтгэлээ. Хачгаар дамжих халдварын тандалт судалгаанд 7 цэгт газрыг хамруулан 64 бог малаас хачиг цуглуулж, 12 дарцаг/км ажиллууллаа. Тандалт судалгааны явцад H.asiaticum зүйлийн 123 хачиг, D.nuttalli зүйлийн 30 хачиг нийт ...read more →

    1230
  • ЗӨСТ
    Боомын голомт хяналт, хачгаар дамжих халдварын хайгуул шинжилгээг хийлээ

    Өвөрхангай аймгийн ЗӨСТ-ийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2018 оны 05-р сарын 02-04-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Алтан тал” багийн “Өвдөг дэрс”, “Баруун хөв” зэрэг газруудад боомын голомт хяналт шинжилгээ хийлээ. Тус хяналт шинжилгээний үеэр цуглуулсан дээжүүдэд лабораторийн шинжилгээ хийж байна. Мөн тус хугацаанд хачгаар дамжих халдварын тандалт судалгааг хайгуул хэлбэрээр гүйцэтгэлээ. Хачгаар ...read more →

    959
  • ЗӨСТ
    Талбарын тархвар судлалын анхан шатны сургалт өндөрлөлөө

    Эрүүл мэндийн яам, ДЭМБ, ХӨСҮТ, Завхан аймгийн ЭМГ болон Зоонозын өвчин судлалын төв хамтран талбарын тархвар судлалын анхан шатны сургалтыг 2 сарын хугацаатай амжилттай зохион байгууллаа. Тус сургалтын төгсөлтийн тайлангийн хурлыг 2018 оны 05-р сарын 04-нд ЭМЯ-ны хурлын танхимд зохион байгуулж, Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Г.Дашдаваа сургалтын үр дүнгийн талаар танилцуулга хийлээ. ...read more →

    1912
  • ЗӨСТ
    Хөвсгөл аймагт хачгаар дамжих халдварын хайгуул шинжилгээ хийлээ

    2018 оны 04-р сарын 13-24-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв Хөвсгөл аймгийн Цагаан-уул, Цэцэрлэг сумдын 51 секторын 501500 га талбайд 12 хоногийн хугацаатай хачгаар дамжих халдварын дамжуулагч хачгийн хайгуул судалгааг хийж гүйцэтгэлээ. Тус судалгаагаар дарцгийн арга ашиглан 14936 хачиг, 250 малаас 226 хачиг, хүнд ассан 128 хачиг нийт 15290 хачиг цуглуулж, зүйлийн бүрдлийг ...read more →

    1018
  • ЗӨСТ
    Дундговь аймгийн ЗӨСТ хачгаар дамжих халдварын тандалт судалгааг зохион байгууллаа

    Дундговь аймгийн ЗӨСТ-ийн 2018 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу 2018 оны 04-р сарын 23-27-ны өдрүүдэд хачгаар дамжих халдварын байгалийн голомтын болон хүн амын тандалт судалгааг Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт хийж гүйцэтгэлээ. Судалгааны хугацаанд тус сумын нутагт бэлчээрт 120 дарцаг/км ажиллан 62, 70 малд хачиг хайгуулдаж, 47 хачиг цуглуулан судалгааг хийж байна. Хачгаар дамжих халдварт өвчний талаарх ...read more →

    1187
  • ЗӨСТ
    Архангайн ЗӨСТ хачгаар дамжих халдварын тандалт шинжилгээ хийлээ

    Архангай аймгийн ЗӨСТөвийн 2018 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу хачигт халдварын тандалт шинжилгээг 2018 оны 4 сарын 16-26-ны хооронд Батцэнгэл, Хоршоолол, Ихтамир сумын нутгийг хамруулан хийж гүйцэтгэлээ. Уг шинжилгээгээр дээрх сумдын нутаг дэвсгэрт , хачиг тархах боломжтой биоптопыг сонгон 13 цэгт газрыг хамруулан 34 дарцаг/ цаг ажиллуулаа. Газрын гадаргуу 89 65 бог бод малаас 92 Der.nuttalli зүйлийн ...read more →

    853
  • ЗӨСТ
    Боом, холерийн хяналтын шинжилгээ хийлээ

    Баянхонгор аймгийн ЗӨСТ-ийн 2018 оны төлөвлөгөөний дагуу 2018 оны 04-р сарын 23-27-ны өдрүүдэд боом, холерийн хяналтын шинжилгээг Баянхонгор сумын “Есөн-Эрдэнэ” захын махны лангуу, ногоо, жимсний мухлаг, 1, 2, 3 дугаар сургууль, Баян-Ойт, 2-7 дугаар цэцэрлэгийн гал тогоо, Ус түгээх байгууламжууд, Түйн гол, Оготонотой булаг, Цагаанчулуут булаг, Эрдэнэцогт, Баацагаан сумын голомтот газрууд, Шаргалжуут рашаан сувилал, Өгөөж ...read more →

    1159
  • ЗӨСТ
    Сургалт зохион байгууллаа

    Сэлэнгэ аймгийн ЗӨСТ Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газрын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны ажилчдад ариутгал, халдваргүйтгэл, зоонозын хүний өвчлөлийн голомтод мөрдөх биоаюулгүй ажиллагааны дэглэмийн тухай сургалт зохион байгууллаа. Уг сургалтаар хамгаалах өмсгөл өмсөж, тайлах дараалал, ариутгал, халдваргүйтгэлийн бодисуудыг хэрхэн зөв хэрэглэх тухай танилцууллаа. Сэлэнгэ аймгийн Зоонозын өвчин судлалын төв Нийтлэсэн огноо: 2018.04.25

    1350
  • ЗӨСТ
    Завхан аймгийн Онцгой комиссын 2018 оны 01 дүгээр “Албан даалгавар”-ыг хэрэгжүүлэн ажиллалаа

    Завхан аймгийн засаг даргын 2018 оны 04-р сарын 18-ны өдрийн А/188 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэг Завхан аймгийн Тэс, Баянтэс, Асгат, Баянхайрхан, Түдэвтэй, Нөмрөг сумдуудад ажиллалаа. Тус ажлын хэсэгт аймгийн Засаг даргын тамгын газар, Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төв, Онцгой байдлын газар, Хүнс Хөдөө аж ахуйн газар, Байгаль орчны газар оролцож, мал амьтны гоц ...read more →

    731
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter