Зөвлөгөө
Эрүүл мэндийн байгууллагуудад зөвлөмж хүргүүллээ
1953

Африкийн гахайн мялзан өвчин идэвхтэй тархаж буйтай холбогдуулан ЗӨСҮТ-өөс аймаг, нийслэлийн ЭМГ, ЗӨСТ-үүдэд “Африкийн гахайн мялзан өвчний голомтод авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний тухай зөвлөмж хүргүүллээ.

2019 оны 01-р сарын 15-ны өдрийн байдлаар Төв, Булган, Орхон, Дундговь, Нийслэлийн БГД-т африкийн гахайн мялзан өвчин бүртгэгдээд байна. 

ЗӨВЛӨМЖ:

Гахайн аж ахуй эрхлэгч нарт:

  • Гарал үүсэл нь тодорхой бус амьд гахайг бусад гахайн сүрэгтэй нийлүүлэхгүй байх;
  • Хэрэв гахайн сүрэг шалтгаан тодорхойгүйгээр олноороо үхсэн бол мал эмнэлгийн байгууллагад яаралтай хандах;
  • Гахайн аж ахуй эрхлэгчид гахайн байр, хашааг сайтар цэвэрлэж, халдваргүйтгэл тогтмол хийх; (хүчил, шүлт, хлор агуулсан халдваргүйтгэлийн бодисуудаас сонгож хэрэглэх)
  • Тэжээвэр гахайг байнга хараа хяналтандаа байлгаж, хүн амын хөдөлгөөн ихтэй хот суурин газраар бэлчээхгүй байх;
  • Гахай болон хашаа хороо, хоол тэжээлийн ялгадастай харьцасны дараа хувийн ариун цэврийг сайтар сахих гараа тогтмол савантай усаар угааж, санитолын уусмалаар халдваргүйтгэх, амны хөндийг 2%-ийн давсны болон сод, залгиурыг 0.7%-ийн тамедины уусмал, 1:5000 фурациллины уусмалуудын аль нэгээр өдөрт 2-3 удаа бүлээсгэн зайлах; –
  • Гахайн мах, түүний эд эрхтэнийг хоол хүнсэндээ хэрэглэхдээ бүрэн гүйцэд боловсруулж хэрэглэх;
  • Гахайн аж ахуй эрхлэгч байгууллага уг өвчний халдвартай улс орноос амьд гахай, тэжээл, гахайн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд импортлохыг хориглох;
  • Голомттой газраас өөр газарт хувийн болон албан ажлаар явах гэж байгаа бол орон нутгийн мэргэжлийн байгууллагад мэдэгдэж зааварчилгаа авах;

Эрүүл мэндийн байгууллагад:

  • Өөрийнхөө нутаг дэвсгэрт байгаа гахайн аж ахуйн нэгжийн тооллогын мэдээлэлд үндэслэн тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн дэлгэрэнгүй судалгааг гаргах;
  • Африкийн гахайн мялзан өвчин бүртгэгдсэн аж ахуйн ажилчдад эрүүл мэндийн хяналт тавих;
  • Голомтын бүсэд амьдарч буй иргэдэд, гарын ариун цэврийг сайтар сахих талаар зааварчилгаа өгөх;
  • Уг өвчний халдвараас урьдчилан сэргийлэх талаар сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах;
  • Өвчлөл бүртгэгдсэн аж ахуйн гахайг устгах болон бусад халдваргүйтгэлийн ажилд хяналт тавих;
  • Голомтод ажиллаж байгаа хүмүүсийг нэг удаагийн хамгаалах хэрэгслээр бүрэн хангах;
  • Голомтод ажиллаж буй хүмүүс нэг удаагийн хамгаалах өмсгөлөө 3 цаг тутамд сольж байгаа эсэхэд хяналт тавих;
  • Голомтод хэрэглэсэн хамгаалах хэрэгслийг биоаюулгүй уутанд цуглуулж холбогдох журмын дагуу устгах;
  • Монгол Улсын Шадар Сайдын 2017 оны 08 дугаар тушаалын хүрээнд толгойлон ажиллах удирдах байгууллагад дэмжлэг үзүүлэх

Нийтлэсэн огноо: 2019.01.15

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter