ЗӨСТ
Сургалт зохион байгууллаа
655

Говь-Алтай  аймгийн Зоонозын өвчин судлалын төв эрүүл мэндийг дэмжих дархлаажуулалтын 7 хоногоор 2019 оны 04-р сарын 30-ны өдөр аймгийн Энх-Алтай ӨЭМТ, Жаргалан-Алтай ӨЭМТ-ийн эмч, сувилагч нарт “Зоонозын өвчний дархлаажуулалт“ сэдвээр сургалт зохион байгууллаа.  Уг сургалтаар хачгийн халдвараас сэргийлэх талаар ханын зурагт хуудас, гарын авлага тараалаа.

Мөн 2019 оны 04-р сарын 24-30-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Бигэр, Баянтоорой, Цогт сумдын Эрүүл мэндийн төвийн эмч, ажилчдад хачгаар дамжих халдвар, боом, тарваган тахал өвчний талаар тус тус 1 цагийн сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтаар 1-р зэргийн хамгаалах өмсгөлийн бэлэн байдал, өмсөж тайлах дарааллыг шалгаж мэргэжил аргазүйн зөвлөмж өгч ажиллалаа.

Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.05.14

 

 

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter