ЗӨСТ
Хачигт риккетсиозын оношлогоог орон нутагтаа хийж эхэллээ
842

Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь хачгаар дамжих халдварын хачигт риккетсиозын оношилгоог 2019 оны 05-р сарын 09-ний өдрөөс эхлэн өөрийн лабораторит хачигт риккетсиозын өвөрмөц эсрэг бие IgM тодорхойлох ийлдэс судлалын шинжилгээгээр хийж эхэллээ.

2018 онд Говь-Алтай аймагт хачигт риккетсиоз өвчнөөр өвчилсөн нь клиникээр батлагдсан нийт-145 хүний цус, ийлдсийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лавлагаа лабораторид хүргүүлж, шинжилгээнд хамруулан оношийн баталгаажуулалт хийгдсэн байна. 2019 оны 05-р сараас өөрийн төвийн лабораторит ийлдсийг шинжилж эхэлснээр сорьц тээвэрлэлтийн зардал хэмнэх, цаг хугацаа алдалгүй шинжилгээг хийж, хачигт риккетсиозын өвөрмөц эсрэг бие IgM –ийг тодорхойлох боломж дэвшил гарч байна.

Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.05.14

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter