Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь Уламжлалт Анагаах ухааны төв, Гурвансайхан сумын Эрүүл мэндийн төвтэй хамтран “Зоонозын халдварт өвчний өнөөгийн байдал, оношилгоо, эмчилгээ халдварт өвчний үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ“ сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад Дундговь аймгийн Дэлгэрцогт, Гурвансайхан, Баянжаргалан, Цагаандэлгэр, Өндөршил, Говь-Угтаал сумдын эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилчдыг хамрууллаа. Тус сургалтаар зоонозын халдварт өвчний өнөөгийн байдал, байгалийн голомтын төлөв, мал, амьтны галзуу өвчний үед авах арга хэмээ, дархлаажуулалт, анзаарагддаггүй халдвар болох бэтэг, бруцеллёз болон тарваган тахал өвчний үед анхан шатны эрүүл мэндийн байгууллага нь хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулах талаар ширээний дадлага хийсэн нь эмч, эмнэлгийн ажилчдын оролцоог идэвхжүүлсэн, сонирхолтой үр өгөөжтэй сургалт боллоо. Уг сургалтын дараа “Инээмсэглэл эерэг хандлага” нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээнийг эмч, эмнэлгийн ажилчдын дунд зохион байгууллаа.
Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2019.06.07