ЗӨСТ
Тарваган тахлын хайгуул шинжилгээ хийж байна
784

Баянхонгор аймгийн ЗӨСТ 2019 оны 05-р сарын 13-24-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн Өлзийт сумын Түй-Шаргалжуутын цурав голомтод тарваган тахлын хайгуул шинжилгээг хийж гүйцэтгэлээ.

Тус хайгуул шинжилгээгээр монгол тарвага, зурам, махчин шувуудын тооллого, бүлийн ажиглалт, үндсэн болон дэд агуулагчдын нүх үзэж, зэм үхдэл хайх, дээж цуглуулах ажлыг гүйцэтгэлээ.

Шинжилгээний явцад амьтан олборлон тэдгээрийн үс ноолуураас бүүрэг цуглуулж, зүйлийг тодорхойлж, лабораторийн шинжилгээнд хамруулж байна.

Мөн Өлзийт сумын эрүүл мэндийн төв, голомтот нутагт нутаглаж байгаа хүн амд тарваган тахал өвчнөөс сэргийлэх сургалт сурталчилгаа хийж, санамж материал тараалаа.

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.06.05

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter