Цаг үеийн
Ардчилсан Конго улс дахь эболагийн өвчлөлийн нөхцөл байдал
1191

Ерөнхий мэдээлэл

Ардчилсан Конго улсад 2018 оны 08-р сарын 01-ний өдрөөс бүртгэгдэж эхэлсэн эболагийн халдварын дэгдэлтээс хойш 2900 тохиолдол бүртгэгдэж, 1900 хүн нас барсан нь дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн эболагийн хоёр дах том тахал болж байна. Өвчлөл Ардчилсан Конго улсын Хойд Киву, Өмнөд Киву, Итури мужуудад бүртгэгджээ. Хөрш зэргэлдээ орнууд халдварын тархалтаас сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Тус улсын засгийн газраас удирдан хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд ДЭМБ-ын 650 гаруй ажилтан үндэсний ажилтнуудтай хамтран оролцож дэмжлэг үзүүлж байна.

2019 оны 08-р сарын 27-ыг хүртэлх тоон мэдээнүүд:

                                                     2997 тохиолдол                   1998 нас баралт                    893 Эдгэсэн

Нийт 2997 тохиолдол (Батлагдсан 2892, Сэжигтэй 105)-ын 1998 нас барсан, 893 эдгэрсэн ба өвчлөгсдийг үргэлжлүүлэн эмчилсээр байна.

Одоогийн нөхцөл байдал

2019 оны 08-р сарын 22-нд шинэчилсэн байдлаар   

Өвчлөл Хойд Киву, Өмнөд Киву, Итури мужуудад үргэлжилсээр байна. Сүүлийн 6 долоо хоногийн байдлаар долоо хоногт дунджаар 81 тохиолдол бүртгэгдэж байна. Сүүлийн үеийн ихэнх  тохиолдол Бени, Мандима зэрэг халдваргүй бүсүүдэд хүртэл бүртгэгдэж эхэлж байна.

ДЭМБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга 2019 оны 07-р сарын 17-нд Ардчилсан Конго улсад болж буй эболагийн дэгдэлтийг Олон улсын эрүүл мэндийн зохицуулгаар шийдвэрлэх олон улсын анхаарлын төвд орсон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал хэмээн мэдэгдсэн.

ДЭМБ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд

Дэгдэлт идэвхитэй явагдаж байгаа Хойд Киву, Итури мужуудад Хариу үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр төлөвлөгөө (Strategic Response Plan (SRP-4))-ний нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээний дагуу өвчлөлийг таслан зогсоох стратегийн арга хэмжээг өргөжүүлэхийг эрмэлзэж байна. Үүнд:

  1. Тохиолдлуудыг хурдан илрүүлж, тусгаарлах
  2. Батлагдсан тохиолдол бүрийн хамаарах газар нутагт нийгмийн эрүүл мэндийн олон талт үйл ажиллагааг эрчимжүүлэх
  3. Олон нийтийн оролцоог бэхжүүлэх
  4. Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, орон нутгийн болон олон улсын хамтын үйл ажиллагааг үр дүнтэйгээр уялдуулах
  5. Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа, аюулгүй байдал, хүмүүнлэг, санхүүгийн болон бусад үйл ажиллагааны бэлэн байдал, хөрш зэргэлдээ орнуудын үйл ажиллагааны бэлэн байдлын хоорондын уялдаа холбоог сайжруулж, хариу арга хэмжээ авах таатай орчинг бүрдүүлэх.

Эх сурвалж: https://www.who.int/emergencies/diseases/ebola/drc-2019

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter