ЗӨСТ
Ус намгийн шувуудын ажиглалт хийлээ
515

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Ханхонгор, Баяндалай, Номгон сумын нутаг дэвсгэрт орших нуур, цөөрөмд ус, намгийн шувуудын ажиглалт тооллогыг хийж гүйцэтгэлээ. Энэхүү ажиглалтаар Ханхонгор сумын Хадат цөөрөм, Номгон сумын Аягачийн тойром, Баяндалай сумын Төхөм зэрэг газруудад ангир, нугас, алаг ээтэн, цахлай, хун, тогоруу зэрэг нүүдлийн шувууд тоологдлоо.

Ажиглалтын үед хөдөлгөөний идэвх муутай, ноомойрсон, зан төрх, дуу авианы өөрчлөлттэй, өвчилсөн шинж тэмдэгтэй болон үхсэн шувууд тааралдаагүй.

Мөн дээрх сумдын хүн амд шувуугаар зөөвөрлөгдөн орж ирэх зоонозын халдварт өвчнөөс сэргийлэх талаар сургалт зохион байгуулж, яриа таниулга хийлээ.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.09.04

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter