ЗӨСТ
Ховд аймгийн Жаргалант сумд шувууны болон хачгийн тандалт шинжилгээ хийлээ
580

2019 оны 10-р сарын 31-ний өдрийн Ховд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн гаргасан санал, аймгийн Засаг даргын үүэг даалгаврын дагуу Ховд аймгийн 1-р 24 айл, 2-р 24 айл, 2-р цэцэрлэг, 11-р цэцэрлэг, музей, талын хашаа, эрдэм дээд сургууль, гандан хийд зэрэг барилгын дээвэрт үзлэг самналт хийлээ. Үзлэгийг ЗӨСҮТ-ийн захиралийн 2017 оны А/10 тоот “Хачгаар дамжих халдварын тандалт судалгааны заавар”, 2017 оны 161-р тоот “Халдвар хамгаалалын дэглэм”-ийг мөрдөн хийлээ. Тус үзлэгээр материал цуглуулан тухайн барилгад амьдарч байгаа айл өрх, ажил үйлчилгээ явуулж байгаа байгууллагуудын ажилчдаас шимэгч байгаа талаар асууж судалгаа явуулан, өрх, албан байгууллагын 9 цэгт газраас 67 хачиг, 8 амьтны материал дээжлэлээ. Үзлэг хийсэн газруудын дээвэрт шувууны сангас олон жилийн хугацаанд их хэмжээгээр хуримтлагдаж шимэгч, хачиг өсөж, үржих таатай орчин бий болгож байгаа учир оршин суугчдад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааг хийж ажиллалаа.

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.11.15

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter