ЗӨСТ
Бэтэг өвчний жинхэнэ эзэн амьтан болох нохойны халдваржилтын хувийг тогтоох судалгааг хийлээ
2508

2019 оны “Эерэг хандлага – Эрсдэлгүй орчин” уриан дор Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс “Анзаарагддагүй зоонозын халдварт өвчнүүдийн тандалт судалгааг эхлүүлэх” зорилт тавьсан. Энэхүү зорилтын хүрээнд 2019 оны 10-р сарын 23-аас 11-р сарын 04-ний өдөр бэтэг өвчний жинхэнэ эзэн амьтан болох нохойны халдваржилтын хувийг тогтоох судалгааг Баянхонгор аймгийн Галуут, Бөмбөгөр, Баацагаан сумдад ЗӨСҮТ, Баянхонгор аймгийн ЗӨСТ, Баянхонгор аймгийн Мал эмнэлгийн газар, сумдын ЗДТГ-ын мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулсан. Тандалт судалгааны явцад 3 сумын 273 иргэнээс асуумж судалгаа авч 340 дээж материал цуглуулж, тарваган тахал, боом хачгаар дамжих халдвар, бэтэг өвчний талаар 1200 ширхэг санамж материал тараан ажилласан.

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.11.29

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter