Онцлох
Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн тохиолдлын удирдлагын тогтолцоо идэвхжин ажиллаж байна
1173

БНХАУ-д шинэ Коронавирусийн бүртгэгдсэн тохиолдол эрсдэлийн үнэлгээгээр дунд зэргийн эрсдэлтэй үнэлэгдсэнээр байгууллагын тохиолдлын удирдлагын тогтолцоо идэвхжиж үүссэн нөхцөл байдлын хариу арга хэмжээний холбогдох заавар, журмын дагуу, идэвхжилийн нэгдүгээр зэрэгт шилжин удирдах бүрэлдэхүүнийг үүрэгжүүлэн, төлөвлөгөө гарган ажилллаж байна.

Тохиолдлын удирдлагын багийн үйл ажиллагааг идэвхжсэн үед хийж гүйцэтгэсэн ажлуудыг шуурхай мэдээлж, баталгаажуулж байх, яаралтай дуудлагын баг бүрэлдэхүүний бэлэн байдлыг хангах, эрүүл мэндийн байгууллага, Зоонозын өвчин судлалын төвүүдийг мэргэжил арга зүйн удирдлага, зөвлөмжөөр ханган ажиллах, ард иргэдэд чиглэсэн сургалт сурталчилгаанд хувь хүн хэрхэн хувийн ариун цэвэр сахих, орчны цэвэрлэгээ хийх зэргийг тусган ажиллахыг захирал Н.Цогбадрах тохиодлын удирдлагын багийн гишүүдэд үүрэг болголоо.

Нийтлэгдсэн огноо: 2020.01.24

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter