Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн халдвар судлагч Б.Баасандорж Эрүүл мэндийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19 дүгээр албан даалгавар, Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн газрын даргын А/06 тоот тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2020 оны 02-р сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн ЗӨСТ-ийн ажилчдад зориулсан дотоод сургалт зохион байгууллаа. Тус сургалтаар Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн зөвлөмж, Шинэ nCoV коронавирусийн халдварын тархалт, тархвар судлал, эмнэл зүй, оношилгоо, эмчилгээ, халдварын сэргийлэлт хяналт, эрүүл мэндийн байгууллагын ажилчдыг халдвараас сэргийлэх, үйлчлүүлэгчдийг тусгаарлан сэргийлэх арга хэмжээ зэрэг сэдвээр мэдээлэл өглөө. Тус сургалтад байгууллагын нийт 17 эмч, мэргэжилтэн, ажилтан хамрагдлаа.
Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2020.02.07