ЗӨСТ
Завхан ЗӨСТ сургалт зохион байгууллаа
809

Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь БНХАУ-д дэгдэж буй шинэ коронавирусийн тархалт нэмэгдэж, Монгол улсад тус халдвар тархах эрсдэл өндөр байгаатай холбогдуулан гарсан Эрүүл мэндийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19 дугаар албан даалгавар, аймгийн засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 28 ны өдрийн 01 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улиастай сумын 24 сумыг бүсчилэн зайны сургалтыг нийт 104 эмч эмнэлгийн ажилтанд, танхимын сургалтыг Улиастай сумын Нэгдсэн эмнэлэг, Яаралтай тусламжийн тасаг, ӨЭМТөв, хувийн хэвшлийн эмнэлгийн нийт 141 эмч, мэргэжилтэн, ажилтан нарт Шинэ коронавирусийн халдварын эмнэл зүй, хамгаалах өмсгөл өмсөх, тайлах дараалал, халдваргүйтгэл хийх, сорьцын менежмент сэдвээр зайн болон танхимын сургалтыг хуваарийн дагуу зохион байгууллаа.

Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2020.02.07

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter