Сургалт
Сургалт зохион байгууллаа
12592

Эрүүл Мэндийн Сайдын 2020 оны 19 дүгээр албан даалгавар,  Нийслэлийн Онцгой комиссын А/01 дүгээр тогтоол, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02-01/216 дугаар албан даалгаврын хүрээнд 2020 оны 02 сарын 06-ны өдөр Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Чанарын менежер И.Отгончимэг, ахлах зэргийн тархвар судлагч Л.Роломжав нар Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд сургалт зохион байгууллаа. Тус сургалтын хүрээнд Шинэ Коронавирус (2019-nCoV)-ийн халдварын өнөөгийн нөхцөл байдал, халдварын хяналт, сэргийлэлт, хувийн хамгаалах өмсгөл өмсөж, тайлах аргачлалын чиглэлээр хичээл зааж, тус эмнэлгийн Зөвлөх поликлиникийн тусгаарлах өрөөний үйл ажиллагаатай танилцаж зөвлөмж өгч ажиллаа.

Тус сургалтанд  68 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж мэргэжил арга зүйгээр хангагдав.

Нийтлэгдсэн огноо: 2020.02.10

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter