Өмнөговь аймгийн Засаг даргын COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай А/01 дугаар захирамжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор аймгийн Зоонозын өвчин судлалын төв, Мэргэжлийн ханалтын газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар зэрэг мэргэжлийн байгууллагууд 5 хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан баг худалдаа үйлчилгээний нийт 693 байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, 3753 хүнд 118 удаа заавар зөвлөгөө болон мэргэжлийн арга зүйгээр хангаж 8963 санамж тараасан байна.
Тус хяналт шалгалтаар байгууллага, аж ахуй нэгж, нийтийн үйлчилгээний газруудад урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт болон цэвэрлэгээг хэрхэн хийх, эрүүл ахуйн чанарын шаардлагыг мөрдөх зэрэг үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллалаа.
Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2020.04.02