ЗӨСТ
Голомтын халдваргүйтгэлийг тогтмол хийн ажиллаж байна
2732

Хөвсгөл аймгийн онцогой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 12-р сарын 02-24-ний хооронд шинэ коронавируст халдварын (Ковид-19) голомтот бүс нутгаас ард иргэдийг татан авах үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, ЗӨСТ-ийн Халдваргүйтгэлийн баг бүрэлдэхүүн 18 удаа халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж, Улаанбаатар-Мөрөн чиглэлийн 179 автобус, бусад чиглэлийн 73  автобус, нийт 252 автобусанд халдваргүйтгэл хийж гүйцэтгэлээ. Мөн коронавирусын халдваргүйтгэлийн үйл ажиллагаатай холбоотой гарсан нийт 55 кг хог хаягдлыг зааврын дагуу шатааж устгаж ажиллалаа.

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2020.12.24

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter