ЗӨСТ
Голомтын эцсийн халдваргүйтгэл хийн ажиллалаа
2781

Өмнөговь аймгийн онцгой комиссын шийдвэрийн дагуу шинэ коронавируст халдварын (Ковид-19) голомтот бүс нутгаас ард иргэдийг татан авах үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тус ажилд Зоонозын өвчин судлалын төв нь халдваргүйтгэлийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгууллагын даргийн тушаалаар томилогдсон 4 баг үүрэг гүйцэтгэж ажилласан. Улаанбаатар-Өмнөговь аймгийн чиглэлд нийт 24 автобус, 1 онгоц,  Дорноговь-Өмнөговь чиглэлийн 2 автобус, голомтот бүс нутгаас ирсэн ачаа, хувийн автомашин зэрэгт халдваргүйтгэл хийж гүйцэтгэлээ. Бүсийн оношлогоо эмчилгээний төвд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдолд эцсийн халдваргүйтгэл хийж ажилласан. Мөн Даланзадгад сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийн орон сууцны 61 барилгын орц, лифт, шатны хонгил буюу нийтийн эзэмшлийн талбайд халдваргүйтгэлийн ажлыг хийж гүйцэтгэлээ.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2020.12.25

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter