ЗӨСТ
Тарваган тахлын гүнзгийрэл шинжилгээ хийлээ
3799

2021 оны 07 дугаар сарын 04-15 хооронд Говь-Алтай аймгийн Төгрөг, Бугат, Тонхил сумдын нутаг Төгрөгийн эх, Өлий худаг, Ёлын эх, Мааньт, Чандмань өвдөг, Зүйлийн гол зэрэг 6 секторийн 54,000 мкв га талбайд тарваган тахлын байгалийн голомтыг илрүүлэх гүнзгийрэл шинжилгээний ажил хийлээ. Гүнзгийрэл шинжилгээний ажлын хүрээнд Монгол Алтайн дэрэлгүүн Сутай-Даривын цурав, Алаг Хайрхан, Хан Жаргалангийн өр голомтын идэвхижлийг тогтоох, төлөв байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, тарваган тахлын агуулагч, дамжуулагч амьтдын тархалт, нягтшилыг гаргах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Тус шинжилгээгээр тарваган тахал өвчний судалгаанд хамрагдсан нутгуудын байгалийн голомт өндөр идэвхижилтэй байгаа нь тогтоогдсон бөгөөд тухайн нутаг дэвсгэрээс үхсэн тарваганы зэм, үхдэлийг олж шинжилгээ хийж үзэхэд тарваган тахлын үүсгэгч нян Y.pestes-г илрүүллээ. Мөн дээрх сумдын Засаг дарга, ЭМТ-үүдэд тарваган тахал өвчнөөс сэргийлэх ажлыг зохион байгуулах, голомтот нутгийн ард иргэдийг дархлаажуулалтад өргөнөөр хамруулах зөвлөмж хүргүүллээ.

Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2021.07.23

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter