Зөвлөгөө
Нэг эрүүл мэнд
1380

Хүн төрөлхтний амьдралын сүүлийн зуу гаруй жилийн хугацаанд бүрэлдэн тогтсон Нэг Эрүүл мэнд үзэл баримтлал нь байгаль орчны тэнцвэрт байдал, хүн, мал амьтны эрүүл мэнд хоорондоо салшгүй холбоотой, харилцан хамааралтай гэдэг санаанд нэгддэг. Хэн нэгний эрүүл мэнд бусдын эрүүл мэндэд нөлөөлдөг. Энэхүү үзэл баримтлалын дор дэлхий дахины хүн мал, амьтны эрүүл мэнд, байгаль экологид учирч болох эрсдлийг ойлгож зохицуулах, экосистемийн тогтвортой, тэнцвэрт байдлыг дэмжих нь дэлхий нийтийн хамтын арга хэмжээ юм.

Дэлхий дахины эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд ба ирээдүйн шаардлага 

Амьтнаас гаралтай байж болзошгүй вирусийн улмаас үүсч, нийгмийн эрүүл мэндийн хямралд хүргэсэн COVID-19 цар тахал дэлхийн эрүүл мэндийн эрсдэлийг ойлгож, түүнтэй тэмцэхэд “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлал үнэн зөв болохыг харууллаа. Галзуу, шувууны томуу, сүрьеэ зэрэг зоонозын өвчнүүдийг (амьтнаас хүнд, хүнээс амьтанд дамждаг) хянахад салбар дундын хамтарсан урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлдэг.

Худалдааны даяаршил, дэлхийн дулаарал, хүмүүсийн зан үйлийн өөрчлөлтийн улмаас эмгэг төрүүлэгчид шинэ хэлбэрт шилжих, газарзүйн тархалт нь тэлснээр нийгмийн эрүүл мэндийн эрсдэл улам бүр нэмэгдэж байна. Эрсдэл зөвхөн хүнд хамаарахгүй. Хэдийгээр ихэнх өвчнүүд амьтнаас хүнд халдварладаг ч хүнээс амьтдад халдварладаг өвчнүүд цөөнгүй байдаг. Жишээ нь SARS-CoV-2, сүрьеэ, томуугийн янз бүрийн вирусүүд хүнээс амьтдад халдварлаж, өвчлөл, үхэлд хүргэдэг.

Горилла, шимпанзе мэтийн хүн төст бичнүүд удам зүйн хувьд хүнтэй ойролцоо байдаг тул тэдгээрээс халдвар авах эрсдэл өндөр бөгөөд мал эмнэлэг, зэрлэг амьтадтай харьцдаг байгууллагын мэргэжилтнүүд, судлаачид онцгой анхаарч, болгоомжтой ажиллах ёстой.

Өвчнүүдийг хянахаас эхлээд дэлхийн дулаарал хүртэлх бүхий л эрсдэлүүдийг шийдвэрлэх нь зөвхөн нэг салбарын асуудал бус, хүн эмнэлэг, мал эмнэлэг, байгаль орчны салбаруудын хамтын ажиллагааны үр дүн юм.

Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага (ДАЭМБ-OIE) нь мал, амьтны эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн туршлагаа нийгмийн эрүүл мэндэд тулгарсан аюул заналыг шийдвэрлэдэг дэлхийн хэмжээний стратеги боловсруулж, салбар хоорондын хамтын ажиллагааг дэмжихэд чиглэдэг.

Бидний үйл ажиллагаа хүн, амьтны эрүүл мэнд, байгаль орчны хамаарлыг хүлээн зөвшөөрч, Нэг эрүүл мэнд үзэл баримтлалыг сурталчилдаг. Учир нь амьтдын эрүүл мэнд, байгаль орчны төлөв байдал хүний үйл ажиллагаанаас шууд хамааралтайгаас гадна хүний эрүүл мэнд ч амьтдын эрүүл мэнд, хүрээлэн буй орчноос шууд хамаардаг.

Энэ бол хүн болон мал, амьтны экосистемд хамааралтай.

Бид хамтдаа илүү эрүүл, тогтвортой ертөнцийг бий болгхын тулд тодорхой шийдлүүдийг олж чадна.

Нэг эрүүл мэндийн баримтууд:

Дэлхийн эрүүл мэнд

·         Хүний өвчин үүсгэгч, эмгэг төрүүлэгчдийн 60% нь гэрийн тэжээвэр амьтан, зэрлэг амьтдаас гаралтай.

·         Шинээр бүртгэгдсэн хүний эмгэг төрүүлэгчдийн 75% нь амьтны гаралтай байдаг.

·         Биотерроризмын эмгэг төрүүлэгчдийн 80% нь амьтнаас гаралтай.

 

Хүнсний аюулгүй байдал

·         Орой бүр ойролцоогоор 811 сая хүн өлсөж унтдаг

·         2050 он гэхэд дэлхийн хүн амын хүнсний 70 гаруй хувь[1] нь амьтны гаралтай уураг байх болно.

·         Үүний зэрэгцээ дэлхийн малын үйлдвэрлэлийн алдагдлын 20 гаруй хувь нь малын өвчинтэй холбоотой байдаг.

 

Байгаль орчин

·         Ойн бүрхэвчийн 25-аас дээш хувь нь устаж үгүй болоход хүн, мал зэрлэг ан амьтадтай тулгарна.

·         Ингэсэн тохиолдолд халдварт өвчнүүдийн эрсдэл нэмэгдэнэ.

·         Хүний үйл ажиллагаа нь хуурай газрын 75%, далай, тэнгисийн орчны 66% -ийг эрс өөрчилсөн.

Эдийн засаг

·         Малын өвчлөл нь мал аж ахуйн үйлдвэрлэлээс хамааралтай иргэдийн орлогод шууд аюул учруулдаг.

·         Өдөрт 2 доллараас бага орлоготой тэрбум хүний 75 гаруй хувь нь [2] амьжиргаагаа залгуулахын тулд газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг.

 

Эх сурвалж: https://www.oie.int/en/what-we-do/global-initiatives/one-health/

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter