ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах, Нийгмийн эрүүл мэнд тандалт шуурхай удирдлагын албаны дарга Д.Отгонбаяр, Лавлагаа лабораторийн албаны нян судлагч эмч Д.Ганболд, Чанарын албаны эрсдэл аюулгүй байдал хариуцсан менежер Ц.Саруул нарын бүрэлдэхүүнтэй баг Баян-Өлгий аймгийн ЗӨСТ-д 2022 оны 05-р сарын 22-25-ны өдрүүдэд ЗӨСТ-ийн үйл ажиллагаанд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, нутгийн удирдлагатай хамтын ажиллагааг сайжруулах, ажлын байрны сургалт явуулах зэрэг чиглэлээр ажиллав.
Ажиллах хугацаанд
- Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч С.Хонаев, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Д.Ербол, Өлгий сумын Засаг дарга бөгөөд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Есболат, ЭМГ-ын дарга Н.Сакен нартай уулзаж, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ-ийн тулгамдаж буй асуудлаар санал солилцож, зарим асуудлыг шийдвэрлүүлэхээр боллоо.
- Баян-Өлгий аймгийн ЗӨСТ-ийн эмч, мэргэжилтнүүдэд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, чанар стандарт, тушаал зааврын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллалаа.
- Их эмч Д.Ганболд Баян-Өлгий аймгийн ЗӨСТ-ийн лабораторийн эмч, мэргэжилтнүүдэд хачигт халдварын лабораторийн оношилгооны талаар ажлын байрны дадлагажуулах сургалтыг зохион байгуулав.
- Орон нутгийн радиод ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах, Нийгмийн эрүүл мэнд тандалт шуурхай удирдлагын албаны дарга Д.Отгонбаяр нар тус аймагт ажилласан талаар ярилцлага өглөө.
Нийтлэгдсэн огноо: 2022.05.26