You are here: Home / Зоонозын өвчин / Шувууны томуу / Шувууны томуугийн халдварын мэдээ (2022.05.27)
НЭГ. Монгол оронд бүртгэгдсэн шувууны томуугийн сэжигтэй тохиолдолын мэдээлэл:
2022 оны 05-р сарын 14-өөс 05-р сарын 27-ны хооронд шувууны томуугийн холбогдолтой өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. (4-р хуудаснаас урьдчилан сэргийлэх зөвлөмжтэй танилцана уу). ЗӨСҮТ нь Биологийн хүрээлэнгийн шувуу судлалын лабораторитой хамтран шувууны томуугийн хаврын тандалт судалгааг говийн бүсийн жижиг нууруудад хийж гүйцэтгэсэн. Тандалтын явцад НЗӨСТ, Дундговь аймгийн ЗӨСТ-тэй хамтран тандалт судалгаа хийж зөвлөгөө, зөвлөмж өглөө.