Цаг үеийн
“Хүн, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах бодлогын үнэлгээний салбар хоорондын үндэсний хэлэлцүүлэг” 3 дахь өдрөө үргэлжилж байна
446

Энэхүү хэлэлцүүлэгт оролцогч мал эмнэлэг, эрүүл мэнд, байгаль орчны төлөөллүүд нэг эрүүл мэнд үзэл баримтлалын хүрээнд хэрэгжүүлэх бодлого, хэрэгжилт, хамтын ажиллагааг олон улсын үнэлгээний аргачлалаар оролцоонд суурилан үнэлсэн.
Тухайн үнэлгээнээс гарсан санал, олон улсын үнэлгээний аргачлалаар боловсруулсан шинжээчдийн дүгнэлт, зөвлөмжид тулгуурлан салбаруудын хамтарсан зохицуулалт, cанхүү, эрх зүйн орчин, хүний нөөц, сургалт, тандалт судалгаа, оношилгоо, эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийн мэдээлэл харилцаа холбоо, шуурхай хариу арга хэмжээ, бичил биетний тэсвэржилт зэрэг тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, цаашид хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг боловсруулж байна.
Хэлэлцүүлгийн үр дүнгээс гарсан санал, зөвлөмж, дүгнэлтэд үндэслэн цаашид салбарууд хамтран “Нэг эрүүл мэнд” үндэсний хороог Монгол улсын шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулж, Засгийн газрын тогтоолоор батлуулан хэрэгжүүлэх юм.

 

Нийтлэгдсэн огноо: 2022.06.17

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter