ЗӨСТ
Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуурт хамтарсан судалгаа хийж байна
539

Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуурт “Уур амьсгалын өөрчлөлт тарваган тахлын байгалийн голомтын биологийн төрөл зүйл, хөдлөл зүй, хүн амын эрсдэлт хүчин зүйлд үзүүлэх нөлөө” сэдэвт хамтарсан судалгааны ажлыг хийж байна. 

2022 оны 07-р сарын 20-оос эхлэн Монгол улсын хүний гавъяат эмч, анагаах ухааны доктор, клиникийн профессор З.Адьяасүрэн, биологийн ухааны доктор, дэд профессор В.Батсайхан нарын хамт Ихтамир сумын Хөхнуурын өр голомтонд  аймгийн ЗӨСТ-ийн эмч, мэргэжилтнүүд хамтран уг судалгааны ажлыг хийж гүйцэтгэж байна.

  1. Судалгааны ажлын хүрээнд тухайн бүс нутаг дахь бичил цаг уурын үзүүлэлтийг багажаар хэмжин тоон мэдээ цуглуулав.
  2. Байгалийн бүс бүслүүрийн олон янзын ландшафттай ,өндөршлийн дагуу талбайг сонгон ургамалжилтын арви, бүрхэц, зүйлийн бүрдлийн судалгаа хийж байна.
  3. Байгалийн голомтын болон хүн амын дундах идэвхтэй тандалт судалгаа хийж, иргэдийн дунд тарваган тахал өвчний талаарх мэдлэг, дадал, хандлага эрсдэлт хүчин зүйлийг тогтоох тусгай асуумжаар судалгаа авч тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх сурталчилгаа хийв.
  4. Голомтот нутагт махчин шувуу, мэрэгч амьтны хөдөлгөөн тоошлыг хянан  мэрэгч амьтан, зэм  олборлон амьтны үс ноолуур, нүхний амсрын  гадны шимэгч, махчин шувууны гулигдас ноохойн сорьц цуглуулж, лабораторийн шинжилгээ хийж байна.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2022.07.30

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter