Цаг үеийн
“Галзуу өвчний нөхцөл байдал” цахим хурал хийлээ
847

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс 21 аймгийн ЭМГ, ЗӨСТ-ийн  73  эмч, мэргэжилтнүүдэд  галзуу өвчнөөс эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээний бэлэн байдал, вакцин, ийлдэс эмчилгээний талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, үүрэгжүүлэх цахим хурал зохион байгууллаа.

Байгалийн голомт идэвхжиж, голомттой сумдын тоо жил бүр нэмэгдэж, галзуугаар өвчилсөн мал, амьтны тоо буурахгүй, хүний өвчлөлийн эрсдэл өндөр байгаа тул уг хурлыг ЗӨСҮТ-өөс зохион байгууллаа.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс орон нутагт галзуу өвчинтэй тэмцэхэд эрх зүйн зохицуулалт, төсөв, хүний нөөцийн чадавх,  вакцины хадгалалт, аюулгүйн байдлыг хангах, иргэд олон нийтэд сургалт, сурталчилгаа  хийх зэрэгт тулгамдаж буй асуудлуудыг нэгтгэн ЭМЯ-д уламжлахаа илэрхийлээд дараах зөвлөмжүүдийг өглөө:

  • Орон нутгийн бүх шатлалын эрүүл мэндийн удирдлага, ажилтнуудад галзуу өвчний дархлаажуулалтын тухай болон галзуу өвчний үеийн тусламж, үйлчилгээний үед баримтлах ЭМС-ын тушаалыг мөрдөж ажиллах;
  • Салбар хооронд болон салбар дундын байгууллагуудыг мэдээллээр хангах, хамтран ажиллах;
  • Засаг даргын дэмжлэгтэйгээр галзуу өвчнөөс хүн амыг эрт сэрэмжлүүлэх ажлыг зохион байгуулах;
  • Орон нутгийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэл, сургалт сурталчилгаа тогтмол зохион байгуулах;
  • Сар шинийн өдрүүдэд эрсдэлд өртсөн иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж, вакциныг цаг алдалгүй хийх нөхцөлийг бүрдүүлэх.

 

 Нийтлэгдсэн огноо: 2022.02.17

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter