You are here: Home / Цаг үеийн / Зоонозын өвчин судлалын ажиллагсдын цалин, нэмэгдэл хөлстэй холбоотой асуудлыг судлах үүргийг өглөө
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнгөрсөн баасан гариг /2023-03-03/-т Зоонозын өвчин судлалын үндэсний төвд ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцахын хамт тулгамдаж буй асуудлуудыг нь сонсч, шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо.
Монгол Улсын орчин цагийн эрүүл мэндийн салбарын анхдагчийн нэг 93 жилийн түүхтэй тус байгууллага зоонозын халдварын байгалийн голомтыг тандах, урьдчилан сэргийлэх, хүний өвчлөл, дэгдэлт, гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед онош зүйн тусламж, шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулах үүрэгтэй, 14 аймагт салбар бүхий тусгай мэргэжлийн төв юм.
ЦАЛИН, АЖЛЫН НӨХЦӨЛ, АЧААЛАЛ НЬ БОЛОВСОН ХҮЧНИЙ БОДЛОГОД НӨЛӨӨЛЖ БАЙНА
Эрүүл мэндийн сайдын ЗӨСҮТ-ийн ажиллагсадтай хийсэн уулзалтад орон нутгийн салбарынхан цахимаар оролцож, тулгамдаж буй асуудлуудынхаа талаар ярьсан.
Захирал Н.Цогбадрахын танилцуулснаар улсын хэмжээнд зоонозын халдварт өвчнүүдийг тандах, хянах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, чиг үүргийн хүрээнд хүн амын дунд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг оновчтой зохион байгуулах, зоонозын өвчний тархалтын тандалт судалгааг хийх, хүн амыг уг халдварт өртөх эрсдэлээс сэргийлэх, зоонозын халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар санал боловсруулж төрийн захиргааны төв байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, Монгол Улсын хэмжээнд зоонозын өвчний байгаль дахь тархалт цар хүрээ, идэвхжпийг тогтоож, эрсдэлийн дагуу бүсчлэх, зоонозын өвчний дэгдэлтийн үед голомтод эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг оновчтой зохион байгуулах, орон нутгийн харьяа байгууллагууд болон бусад эрүүл мэндийн байгууллагуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, лабораторийн лавлагаа тусламж, үйлчилгээ үзүүлэх, улсын хэмжээнд зоонозын халдварт өвчний мэдээллийн сан бүрдүүлэх үндсэн үйл ажиллагааг явуулдаг тус төв хяналт сэргийлэлт, хариу арга хэмжээ, эрт сэрэмжлүүлэг, тандалт судалгааны чиглэлээр ажилладаг 110 ажилтан ажиллагсадтай, аймгууд дахь салбар төвүүдтэй нийлээд 400 шахам мэргэжлийн боловсон хүчин энэ салбарт хүчин зүтгэж буй.
Нийт ажиллагсдын 20.3 хувь нь эмч, 10.5 нь биологич, 12.2 хувь нь лаборант, 8.5 хувь нь ариутгагч, 3.0 хувь нь бага эмч, сувилагч, үлдэх 45.5 хувь нь бусад мэргэжлийнхэн байдаг бөгөөд байгалийн голомтот халдвар болон нийтийг хамарсан гоц халдварт өвчний үед халуун цэгт үүрэг гүйцэтгэдэг хэдий ч элдэв нэмэгдэл хөлс, урамшуулалд хамрагддаггүй. Цалин бага, нийгмийн баталгаа хангалттай биш, ажлын орчин нөхцөл хүнд зэргээс үүдэн сүүлийн жилүүдэд боловсон хүчний хомсдолд орох эрсдэл үүсч байгаа нь салбарын тулгамдсан асуудал болоод байгаа.

САНХҮҮЖИЛТ ХАСАГДСАН НЬ ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН ЯВУУЛАХАД ХҮНДРЭЛТЭЙ БОЛСОН
Манай улс зоонозын өвчний эрсдэлтэй оронд тооцогддог бөгөөд жилийн дөрвөн улиралд ачаалал буурдаггүй, хавар дөрөвдүгээр сараас эхлээд хээрийн тандалтад явдаг цаг наргүй ажилтай энэ байгууллагын хувьд улсын төсвөөс санхүүждэг ч улс орны эдийн засаг, санхүүгийн байдал, Төрийн хэмнэлтийн хуультай уялдан төрийн байгууллагын санхүүжилтийг тодорхой хувиар хассан нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжийг хумьж, хүндрэл учруулж буйг хэлж байлаа. Тухайлбал, тус байгууллагын томилолтын зардал 51 хувиар, хангамж бараа материалын зардал өмнөх оныхоос 61 хувиар, тээвэр шатахууны зардал 51 хувиар, Хог хаягдал зайлуулах, хортон мэрэгчдийн устгал, ариутгалын зардал 66 хувиар хасагдсан. Тээвэр, шатахууны болон томилолтын зардлыг танасан нь хээрийн тандан судалгааг хэвийн явуулахад хүндрэл учруулж байна.
Цалин хөлс, нэмэгдэл урамшууллын зардал өмнөх оныхоос нэмэгдсэн ч ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд төлөх зардал нь өмнөх оноос 15.9 сая.төгрөгөөр нэмэгдсэн нь 2023 оны цалингийн батлагдсан төсвөөс 1.0 хувь буюу 16.9 сая төгрөг дутагдахад хүргэж байгаа. Мөн эмийн зардал 22.0 сая.төгрөгөөр нэмэгдсэн хэдий ч тухайн зардлын 73 хувь нь “Оношлуур урвалж химийн бодис тэжээлт орчин” худалдан авахад зарцуулагддаг. Гэтэл валютын ханшийн өөрчлөлт, тээврийн зардал өссөнтэй хамааралтайгаар төсөвт суулгасан мөнгө хүрэлцэхгүй асуудалтай тулгардаг байна.
Түүнээс гадна тус төв үйл ажиллагааны онцлог байдлаас шалтгаалан хотоос зайтай байрладаг нь ажиллагсдад ирж очиход хүндрэлтэй байдаг тул нэгдсэн унаатай болох, ажиллагсдаа орон сууцны дэмжлэгт хамруулах зэрэг нийгмийн шаардлага байгааг ч хэлж байсан.
Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хувьд тулгамдсан бас нэг асуудал нь байшин барилга хуучирсан. Лабораторийн болон судалгааны тоног төхөөрөмжүүдийг шинэчилж олон улсын түвшинд дүйцэх хэмжээнд хүргэхэд анхаарч ажилласны хүчинд чамлахааргүй зүйлийг хийж хэрэгжүүлж чадсан ч засвар хийж өнгө будгийг нь сэргээхээс илүүг хийх боломж багатай хуучин барилгад байрладаг нь олон асуудал дагуулж буй аж. Хамгийн наад зах нь тус төвд хадгалж байгаа материалуудын аюулгүй хадгалалт хамгаалалтыг хангах зайлшгүй шаардлага байгаа тухай ярьж байлаа.
Орон нутгийн байгууллагуудаас цалин хөлс, барилга байшинтай холбоотой асуудлыг тавьж, боловсон хүчний хангалт анхаарахаас аргагүй сэдэв болсныг ч дурдаж байлаа. Аймаг, дүүргийн 14 салбарын ердөө дөрөв нь шаардлага хангасан байртай. Өвөрхангай аймгийн Зоонозын төвийг шинээр барьж байгаа, бусад нь стандартын бус барилгад үйл ажиллагаа явуулдаг тул барилга байшингийн асуудлыг нэн даруй шийдвэрлэхэд анхаарч өгөөч гэсэн хүсэлтийг Эрүүл мэндийн сайдад уламжлав.
Ажлын нөхцөл хүндээс гадна ачаалал ихтэй байдаг учраас Зоонозын төвүүдийг шинээр байгуулах, хилийн томоохон боомтуудад тандалтын цэгтэй болох хэрэгцээ жил бүр нэмэгдэж байгаад онцгой анхаарахыг хэлж байлаа.

ТӨРӨӨС ЭНЭ САЛБАРТ ОНЦГОЙ АНХААРЧ, ҮЙЛ АЖИЛЛАГААНД НЬ БҮХИЙ Л ТАЛААР ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЁСТОЙ
ЗӨСҮТ болон орон нутаг дахь салбаруудын саналыг сонссоны дараа Эрүүл мэндийн сайд С.Чинзориг тулгамдсан асуудлыг шийдэх гарц гаргалгааны талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн.
Тэрбээр ЗӨСҮТ улсын онцгой обьект, ажиллагсад нь онцгой үеийн үүрэг гүйцэтгэгчид учраас төрөөс энэ салбарт онцгой анхаарч, үйл ажиллагаанд нь бүхий л талаар дэмжлэг үзүүлэх ёстой гээд эрүүл мэндийн салбарын суурь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орхигдуулж ирсний тод жишээ нь ЗӨСҮТ гэж үзэж болохоор байгаа тул салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд боловсруулж буй Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуульд ЗӨСҮТ-ийн ажил, гүйцэтгэх үүргийг нарийн тусгах шаардлага байгаа тул саналаа сайтар тусгах шаардлагатайг хэлсэн.
Ажиллагсдын цалин хөлс, нийгмийн хамгааллыг сайжруулахад анхаарч ажиллана. Хамгийн наад зах нь байгалийн голомтод халдвар, мал, амьтнаас хүнд халддаг элдэв төрлийн өвчний үед хамгийн түрүүнд дайчлагдан өдөр шөнөгүй голомтод ажилладаг мэргэжилтнүүдэд сүрьеэ зэрэг халдварт өвчний эмч, мэргэжилтнүүдтэй адил түвшинд нэмэгдэл хөлс олгодог байх, Онцгой байдлын албаныхантай адил дайчилгааны үеийн цалинг гурав дахин нэмэгдүүлж өгдөг, томилолтын зардлыг өндөр тогтоодог байх нь шударга гэж үзэж буй тул энэ чиглэлийн судалгааг нэн даруй хийж танилцуулахыг яамны холбогдох албаныханд үүрэг болголоо.
Мөн эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалин хөлс, нэмэгдэл урамшуулалтай холбоотой асуудлаар ХНХЯ-тай хамтран байгуулсан ажлын хэсэгт ЗӨСҮТ-өөс орж онцгой нөхцөлд ажилладаг өөрийн онцлогоо тусгахад анхаарахыг тус төвийнхөнд хэллээ.
С.Чинзориг сайд Санхүүгийн зохицуулах хорооныхонтой уулзаж хоёр талаас хамтарсан ажлын хэсэг гарган эрүүл мэндийн салбарынхан тэр дундаа эмч, эмнэлгийн ажилтнуудыг эрсдэлийн болон хариуцлагын даатгалд хамруулдаг тогтолцоог нэвтрүүлэх ажлыг эхлүүлэхээр болсноо дуулгалаа. Өөрөөсөө үл хамааран, эрхэлж буй ажил үүрэг, өргөсөн тангаргийнхаа үүднээс өвчний голомтод эрүүл мэнд, амь насаа үл хайхран орж ажилладаг зоонозынхныг эхний ээлжинд хамруулах нь зөв гэж үзэж буйгаа хэлсэн. Түүнчлэн тус байгууллагын төсөв санхүүжилттэй холбоотой зарим асуудлыг анхаарч, шийдвэрлэх арга замыг тодорхойлох нь анхаарлын гадна үлдэхгүй гэдгийг амласан.
Уулзалтын дараа тус төвийн зарим лабораториор орж тандалт судалгааг хэрхэн хийдэгтэй танилцан, био үйлдвэрлэлийг эрчимжүүлэх боломжийн талаар ажил хариуцаж буй хүмүүстэй санал солилцохын хамт “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд баригдаж ашиглалтад орсон ЗӨСҮТ-ийн эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулахыг үзлээ.

Нийтэлсэн огноо: 2023.03.06