You are here: Home / Ёс зүйн хороо / Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны гишүүнд нэр дэвших санал авч байна
Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Дүрэм батлах тухай” 256 дугаар тушаалаар Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо нь 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байх ба тухайн эрүүл мэндийн байгууллагын түвшинд эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудлаар санал, дүгнэлт, зөвлөмж, шийдвэр гаргах үндсэн үүрэгтэйгээр ажилладаг.
ЗӨСҮТ-ийн дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул тус салбар хорооны бүрэлдэхүүнийг сонгох нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны гишүүний сонгон шалгаруулалтад оролцох мэргэжилтнүүд өөрийн хүсэлтээ 2023 оны 03 дугаар сарын 10-ны дотор Хүний нөөцийн менежерт ирүүлнэ үү.
Сонгон шалгаруулах комисс
Нийтлэгдсэн огноо: 2022.03.01