Үйл ажиллагаа
Зоонозын халдварт өвчний үүсгэгчийн гений дараалал тодорхойлох ажлыг үе шаттай зохион байгуулж байна
395

ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Next Generation Sequence I Seq-100 төхөөрөмжийг бүрэн ажиллагаанд оруулах, зоонозын халдварт өвчний үүсгэгчийн генийн дараалал тодорхойлох’ сургалтыг үе шаттай зохион байгуулан ажиллаж байна. Энэхүү сургалт 2 хэсгээс бүрдэх бөгөөд эхний сургалт Сингапур улс дахь Illumina Solutions Center & Technical Training төвд “Introduction to NGS: Microbiology’ сэдэвт сургалтад үндэсний төвөөс 2023 оны 10 сарын 23-27-ны өдрүүдэд 3 мэргэжилтэн хамрагдлаа. Хоёр дахь сургалт Монгол улсад 2023 оны 11 сарын 13-17-ны өдрүүдэд тус төвд Сингапур улсаас мэргэжилтэн хачигт риккетсиоз өвчний гений дараалал тогтоох шинжилгээг ажлын байран дээр хамтран хийхээр төлөвлөж байна.

Нийтэлсэн огноо: 2023.11.07

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter