Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.4 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 497 дугаар тогтоолоор баталсан “Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ын 4.7-д тус тус заасны дагуу 2024 оноос хэрэгжүүлэх Шинжлэх ухаан, технологийн сангаас санхүүжих яамны захиалгат төсөл, цөм технологийн төсөл болон Эрүүл мэндийг дэмжих сангаас санхүүжих дэвшилтэт технологи нэвтрүүлэх төслийн захиалгыг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөрт багтаан Эрүүл Мэндийн Яаманд хүргүүлэх тул нийт өөрсдийн боловсруулсан судалгааны ажлын төслийг мэргэжилтнүүд 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор altantogtokh@nczd.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Төслийн захиалга дараах шаардлагыг хангасан байна:
- Эрүүл мэндийн салбарын шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл (2020-2025 он)-д нийцсэн байх
- Төслийн захиалгыг Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн хурлын тэмдэглэлийг хавсаргах,
- Төслийн захиалгыг хүснэгт “төсөл захиалагчийн санал”-ийн дагуу бичих,
- Эрүүл мэндийн яамны харьяа байгууллага, тусгай мэргэжлийн төвүүд нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнтэй тус тус хамтран төсөл захиалж болно,
Монгол улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийг оношилж, эмчлэх болон энэ чиглэлд чадавхыг бүрдүүлэхэд чиглэсэн байх нь дэвшилтэт технологи нэвтрүүлэх төслийн давуу тал болно,
Төслийн захиалгын материалыг цаасаар болон файл хэлбэрээр хамтад нь хүлээн авна.
Тодруулах асуудлыг Эрдэм шинжилгээ, сургалт, мэдээлэл технологийн албаны дарга Д.Алтантогтохтой 99040664 утсаар холбогдож авна уу.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН АЛБА
Нийтэлсэн огноо: 2023.12.25