You are here: Home / Онцлох / Үйл ажиллагаа / Цаг үеийн / Зоонозын өвчин судлалын үндэсний төв MNS ISO 15189:2015 стандарт хэрэгжүүлэгч байгууллага боллоо
Тус төвийн Лавлагаа лабораторийн алба Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын 2023 оны 12 сарын 06–ны өдрийн тушаалаар “Эрүүл мэндийн лаборатори – Чанар ба чадавхад тавих шаардлага’ MNS ISO 15189:2015 стандартын шаардлагыг ханган ML-24 гэрчилгээ авч, итгэмжлэгдлээ.
Энэхүү олон улсын стандартаар лабораторийн чанар болон чадавхад тавигдах онцлог шаардлагуудыг тогтоодог. Уг стандартыг хэрэгжүүлэгч байгууллага болсноор лабораторийн тусламж, үйлчилгээний чанар болон чадавхыг олон улсын түвшинд харьцуулах боломж бүрдэж байна. Мөн 2024-2025 онуудад орон нутгийн 14 Зоонозын өвчин судлалын лабораториудыг үе шаттайгаар уг стандартыг хэрэгжүүлэгч байгууллага болгохоор зорилт тавин ажиллаж байна.
Нийтэлсэн огноо: 2024.01.03