ӨАБНУ (Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс) орон даяар бүртгэгдсэн галзуу өвчний тохиолдлын мэдээллүүдийг шуурхай дамжуулдаг болсон талаараа танилцуулж байна.
Галзуу өвчний дэгдэлтүүдийн мэдээллийг зайлшгүй шаардлагатай үйлчилгээнд оруулж, “Тохиргоот байршил (Cascading locations)”-ын системээр дамжуулан мессеж болон цахим шуудангаар цацдаг. Лабораторийн батлагдсан мэдээллийг 1 цагийн дотор мэдээлж байна. (Зураг 1)
“Дэгдэлтийн талаарх мэдээллүүд нь бүх үүрэг гүйцэтгэгчдэд ялангуяа талбарын ажилтнууд, малын эмч нар, эрүүл мэндийн ажилтнуудад зайлшгүй шаардлагатай” гэж Өмнөд Африкийн Галзуу өвчний Үндэсний Зөвлөлийн дарга Keith Perreth хэлж байна. Мөн тэрээр “Өвчлөлийн тохиолдлуудыг орон нутгийн мал эмнэлгүүд эхлэн тогтоож мэдээлдэг ба үүний дагуу бусад урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанууд хийгддэг” гэжээ.
Үүнээс гадна мэдээллүүдийг сар бүрээр цуглуулан, нарийвчилсан тодорхой байдлаар бүх төвүүдэд илгээдэг. (Зураг 2)
Өвчлөлийн сарын зураглал нь орон даяар гарсан өвчлөлийн голомтуудыг тодорхой харуулдаг. Энэхүү үйл ажиллагааны дүнд тандалтын болон бусад хяналтын үйл ажиллагаанууд сайжирч байна.
Нохойн галзууг бууруулах үндэсний хөтөлбөрт дөрвөн газар нутгийг онцгойлон авч үздэг. Мэдээллийн ийм тогтолцоо нь нохдын 70% нь вакцинжуулалтад хамрагддаггүй, газар нутгийн 80-аас дээш хувьд нь нохойн галзуугийн тохиолдол бүртгэгддэг улс оронд ихээхэн ач холбогдолтой байна. Жишээ нь: Байнгын өвчлөл бүртгэгддэг KwaZulu Natal мужид сүүлийн 40 жилд анх удаа өнгөрсөн 15 сарын турш хүний өвчлөл гараагүй байна. Мэдээллийн энэхүү тогтолцоо ӨАБНУ даяар хэрэгжиж байна.
2017 оны 07-р сарын 05. Женев.
Эх сурвалж: http://www.who.int/rabies/news/Mapping_of_rabies_in_South_Africa/en/