Зоонозын өвчнүүд
Листериоз
4851

Listeria monocytogenes нянгаар үүсгэгддэг, ангина-үжил, мэдрэлийн гэмтэл зэрэг эмнэлзүйн шинж тэмдгээр илэрдэг, бөөмт залгиур эсийн системийг гэмтээдэг, зоонозын халдварт өвчин юм.

Үүсгэгч

Өвчний үүсгэгч нь Listeria monocytogenes хэмээх Грамд-эерэг кокк хэлбэртэй нян. Ихэвчлэн хөрс, ус, шалбааг, бордоонд байдаг. Бордоог улирлын чанартайгаар хэрэглэсний дараа амьтдын дундах листериозын өвчлөл ихэсдэг. Зэрлэг ба тэжээмэл амьтан, шувуу, хүн халдвар хадгалагч болно. Listeria нь халдварлагдсан хөлдөөсөн бүтээгдэхүүнд үржих чадвартай.

Тархалт  

Листериоз өвчин нь дэлхий дахинаа тархсан боловч тэр бүр оношлогдоод байдаггүй өвчин. Ариутгаагүй сүү, сүүн бүтээгдэхүүн (бяслаг)хэрэглэсэнтэй холбоотойгоор Европод тохиолдоно.

Тархвар судлал

Халдварын эх уурхай: Өвчтэй мал, амьтан байна.Үүнд: Оготно, чичүүл, хэрэм, үнэг, буга, булга, туулай, зэрлэг гахай, илбэнх, шувуудаас нугас, галзуу, цацагт хяруул, тагтаа, гэрийн тэжээвэр амьтдаас бог, бод мал, гахай, нохой, муур өвчилдөг.

Халдвар дамжих зам: Хээр хөдөө ажилладаг ажил мэргэжлийн болон /дархлаа сул, архинд донтогчид, хоол тэжээлийн хомсдолтой байдаг хүмүүс зэрэг/ бүх насыхан өвчлөх боломжтой. Эхээс урагт дамжин халдварласнаас амьгүй ураг төрж болно. Ихэвчлэн сүүлийн хагаст илүү тохиолдоно. Жирэмслэлтийн сүүлийн сард перинаталь халдварт өртдөг. (Зураг 2)

Нууц үе: 3 долоо хоног хүртэл үргэлжилж болно.

Эмнэлзүйн шинж тэмдэг

Мэдрэлийн системийн талаас илрэх шинж тэмдэг нь өвчний эхний 1-7 хоногт мэдрэлийн тэнцвэр алдагдах, уналт таталт илрэх, нүдний хараа муудах, нүд амны салст бүрхэвч үрэвсэх өөрчлөлтүүд гарна.

Үжилт хэлбэрийн үед  цочромтгой болох, биеийн байдал эрс муудах, чичрэх, ханиах, амьгаадах, цусархаг хам шинж иррэх, арьс хөхрөх, биеийн халуун нэмэгдэх, суулгах, жин буурах шинж тэмдгүүд илэрч болно.

Оношлогоо

Бичил харах, нян судлал, ийлдэс судлал, генетикийн шинжилгээгээр оношлоно.

Лабораторийн шинжилгээнд сорьц дээжлэх, шинжлэх 

  • Халдварын сэжигтэй хүнээс цус, шээс, тархи-нугас, үений шингэн, үтрээний арчдас
  • Нян тээгчээс өтгөн, шулуун гэдэсний арчдас
  • Жирэмсний үед болон үр зулбалтын үед цус, шээс, өтгөн, шулуун гэдэс болон үтрээний арчдас, эхэс, ургийн эд, ургийн шингэн, зунгаг
  • Эмгэг судлалын шинжилгээнд тархи, элэг, дэлүүний хэрчим, тунгалагийн зангилаа
  • Агуулагч амьтнаас сүү, үрийн шингэн, шээс, өтгөн, зулбасан үр хөврөл, эхэс
  • Мэрэгчийн зэм үхдэлийн цус, чөмөг, цуллаг эрхтэн
  • Гадны шимэгч бүүрэг, хачиг , шумуул, хөрс, ус, ургамал, дутуу боловсруулсан мах, сүү, хүнсний ногоо болон гадаад орчны эд зүйлс зэрэг сорьцыг дээжлэж бичил харах, ийлдэс судлал,нян судлал, биологи, молекул биологийн шинжилгээ хийнэ.

Сэргийлэлт

  • Жирэмсэн эмэгтэй болон дархлал дарангуйлагдсан хүмүүс бэлэн боловсруулсан хоол хүнс, утсан загас, ариутгаагүй сүүгээр хийсэн зөөлөн бяслаг идэхээс зайлсхийх
  • Урьдчилан сэргийлэх үзлэг хийх
  • Өвчтөнийг тусгаарлаж, эмчлэх
  • Хүнсний ногоог түүхийгээр идэхийн өмнө сайтар угаах
  • Үхэр, гахай, шувууны мах зэрэг түүхий бүтээгдэхүүнийг гүйцэд боловсруулж хэрэглэх
  • Хүн ам болон эрсдэлийн бүлгийн хүмүүст эрүүл мэндийн сургалт сурталчилгаа хийх
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter