Зоонозын өвчнүүд
Токсоплазмоз (Toxoplasmosis А58)
4646

Тодорхойлолт:
Коксод эгэл биетнээр үүсгэгдэх өвчин. Халдвар ихэвчлэн шинж тэмдэггүй явагдана.

Үүсгэгч:
Toxoplasma gondii бөгөөд эс доторхи 4-7 мкм хэмжээтэй шимэгч паразит.

Тархалт:
Дэлхий даяар тархсан. Өмнөд болон хойд Америк, зүүн өмнөд Ази (Хятад, Солонгос), Европ (Англи, Ирланд, Португал, Франц, Испани), шинэ Зеландад тархсан.
2009 онд Сэлэнгэ аймгийн нутгаас цуглуулсан 19 цусны шинжлэгдэхүүнийг ДТШБУ, Дорнод аймгийн Халхгол сумын нутгаас цуглуулсан янз бүрийн нас, хүйсний 25 бор хархны цусны шинжлэгдэхүүнийг ИФА-аар шинжлэхэд үр дүн сөрөг гарсан.

Тархвар судлал:
Төрөл бүрийн (180-аас их) гэрийн болон зэрлэг сүүн тэжээлтэн (муур, нохой, чандага, араатан амьтад, өвсөн идэшт мэрэгчид) халдварын эх уурхай болдог. Ахуй хавьтлын замаар буюу хүүхдүүд халдвартай муур, нохой байсан тоглоомын талбай, хашаанд, элсэн дээр тоглох үедээ халдвартай ооцистыг залгиж халдвар авдаг. Хоол хүнсний замаар буюу цист бүхий халдвартай махыг (гахай, хонь, заримдаа үхийн мах) түүхийгээр буюу дутуу болгож хэрэглэх болон халдвартай ооцист бүхий ус, хүнсийг ууж, идснээр халдвар авна. Ховор тохиолдолд ооцист амьсгалын замд орсон тохиолдол бий. Мөн эхсээр дамжин ураг халдварлана. Халдвартай донороос цус сэлбэх, эрхтэн шилжүүлэн суулгахад халдвар дамжиж болно.

Лабораторийн шинжилгээнд сорьц дээжлэх, шинжлэх

Сэжигтэй өвчтнөөс цус, ийлдэс, нугасны шингэн, ургийн ус, цогцосноос зүрх, дэлүүний сорьц авна. Өвчтөнөс цус авахдаа хураагуур судаснаас 4-6 мл цус авна. Нугасны усыг бүсэлхийн хэсэгт хатгалт хийж авах ба нарийн мэргэжлийн эмч авна. Дээрх сорьцыг ийлдэс судлал, молекул биологийн аргаар шинжилнэ.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:

  • Халдварын эх уурхай болдог амьтантай болгоомжтой харьцах, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд муурны хэвтрийг цэвэрлэхдээ бээлий өмсч, гараа тогтмол савандаж угаах
  • Муурыг хүүхэд тоглодог элснээс хол байлгах, хэрэглээгүй үедээ элсийг хучиж хамгаалах хэрэгтэй

Мэдээллийн лавлагаа:

  1. Монгол улсын стандарт
  2. Үйлдвэр, хөдөө аж ахуйн Сайдын 2012 оны А/29 тоот тушаал “Криптоспоридиоз өвчинтэй тэмцэх заавар”
  3. Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2012, 1(44), “Бабезиоз” ЭШӨ, ХӨСҮТ, Д.Абмэд, Д.Ану
  4. Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 6(55), “Монгол улсад суулгалтат хам шинжтэй өвчтөнүүдээс молекул биологийн аргуудаар эгэл биетэн шимэгчдийг илрүүлэн, удамзүйн шинж төрхийг тодорхойлсон нь” ЭШӨ, Д.Ану1, Х.Сун Хи2, Д.Абмэд1, Ж.Ён Ил2, Ч.Шин Хеон2, Д.Алтанцэцэг3, Б.Болормаа4, И.Сан Үн2, И.Уон Жа2,
  5. Монгол улсад Эрүүл мэндийн яам байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл, 2010 он, “Улаанбаатар хотод бүртгэгдсэн зарим халдварт өвчнийг уур амьсгалын өөрчлөлттэй холбон судалсан дүнгээс” Р.Оюунгэрэл1,2, Н.Дондог1, Д.Наранзул1, Л.Оюунцэцэг1, Ганцоож1, А.Бурмаа1,Н. Цэнд1, П. Нямдаваа3, Б. Бурмаа4, Хае Кван Чеонг5, х 79-80
  6. Определитель паразитических простейших. Крылов М.В. (1996): с.602
  7. О возможности выявления еще одной клещевой инфекции бабезиоза на территории России. // Журн. Микробиол. ¹ Алексеев А.Н. (2003): с 39-43.
  8. Сэлэнгэ аймагт B.microti, B.divergens-ийг илрүүлсэн судалгааны дүн, Д.Абмэд, Д.Ану, Ж.Батаа, Д.Энхсайхан, Халдварт өвчин судлалын монголын сэтгүүл, (2011)¹6, 10-13.
  9. Залуу судлаачдын шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний дөрөвдүгээр бага хурлын илтгэлүүдийн эмхэтгэл, 2016, “Тугалын криптоспоридиозын тандалт судалгааны дүн” ЭШӨ, Мал эмнэлгийн хүрээлэн, Ph.D, И.Хатанбаатар
  10. Халдварт өвчний хяналтын лавлах, 18 дахь хэвлэлийн монгол орчуулга, орчуулгын редактор П.Нямдаваа, х.34-45
  11. ЗӨСҮТ-ийн 2012-2015 оны үйл ажиллагааны тайлан
  12. ЗӨСҮТ-ийн 2009-2015 оны статистикийн дүн мэдээ, эргэн мэдээлэл
  13. Өвчний олон улсын А ангилал. 2010 он
  14. ЗӨСҮТ-ийн захирлын 2013 оны а/138 тоот тушаал “Хачгаар дамжин халдварлах өвчнүүдийн хяналт, сэргийлэлтийн удирдамж”
  15. “Хачигт халдвар”, Ж. Батаа, Д. Абмэд, 2007 он
  16. ЗӨСҮТ-ийн Эрдэм шижилгээний бүтээлүүд
  17. ”http://www.who.int/, http://www.cdc.gov/
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter