Цаг үеийн
Туузан хорхойгоор үүсгэгддэг өвчнүүдийг хянах, судлахад дэлхий даяар хамтран ажиллахыг Чендүгийн тунхаг бичигт уриаллаа
923

2017 оны 12-р сарын 13. Чендү. Женев.
Бэтэг болон Taeniasis/Cysticercosis өвчнүүдийн хүний өвчлөл, нас баралт өсч байгаатай холбоотойгоор Чендүгийн тунхаг бичигт эдгээр өвчнүүдтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааны сүлжээ байгуулах дэлхий нийтийн уриалгад 13 улсын төлөөлөгчид гарын үсэг зурлаа.
ДЭМБ-ын Хайхрагддаггүй зоонозын өвчнүүдийн багийн ахлагч Dr Bernadette Abela-Ridder “Бэтэг болон Taeniasis/Cysticercosis нь шимэгчдээр дамждаг өвчнүүд бөгөөд амьдралын түвшин ядуу, мал, амьтан амьжиргааных нь гол эх үүсвэр болдог хүмүүс энэ өвчнүүдээр ихэвчлэн өвддөг” гээд “Хайхрагдалгүй орхигдож байгаа шалтгаан нь эдгээр өвчнүүдийн талаар тухайн улсуудын бодлого чиглэлд тусддаггүй, мэдээллийн хомс байдал зэргээс үүдэлтэй юм. Эдгээр өвчнүүдийг хянахад хөрөнгө оруулах нь хүмүүс ялангуяа хүүхдүүдийн эрүүл мэнд, сайн сайхан байдалд томоохон тэтгэлэг болно” гэж мэдэгдлээ.

Сичуаны Чендү дэх Өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн төв
Чендүгийн тунхаг бичиг нь дэлхий нийтийн хамтын ажиллагааны сүлжээг байгуулах, эдгээр өвчнүүдийг хянах, бууруулах ажиллагааг эрчимжүүлэх чадавхыг бий болгох, бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг ДЭМБ-ын Халуун бүсийн хайхрагддаггүй өвчнүүдийн замын зураглалтай нэгэн чиглэлд оруулж дэмжихэд чиглэж байна.
Мөн Ази, Европ, Африкийн худалдаа, тээврийг нэмэгдүүлэх газрын болон усан торгоны замын сүлжээг төлөвлөсөн Хятадын Нэг бүс – нэг зам хөтөлбөртэй энэхүү тунхаг бичиг холбогдож байгаагаараа онцлог болж байна. Хятадын энэхүү санаачлага нь газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг 60 гаруй үндэстэн бүхий газар нутгийг хөгжүүлэх боломжтой хөтөлбөр бөгөөд хүн амын эрүүл мэндтэй шууд холбоотой.
“Энэхүү газар зүйн бүст хамаарах улс орнуудын дийлэнх хувьд нь эдгээр өвчнүүдийн халдваржилт өндөр байдаг” гэж Dr Abela-Ridder хэлээд, цааш нь “ Эдгээр өвчнүүдийн эргэлт байгаль орчин, амьтадтай шууд хамааралтай. Хяналтыг сайн хэрэгжүүлснээр эдийн засгийн үр өгөөж, хөгжлийг дээшлүүлж, ядуурлыг бууруулахад шууд хувь нэмэр болно” гэж онцоллоо.
Taeniasis/Cysticercosis-оор жилд 28000 хүн нас бардаг (2.79 сая хүн тахир дутуу болж амьдралын чадвараа алддаг). Уйланхайт болон цулцант хэлбэрийн бэтэг өвчнөөр жилд 2225 ба 17118 хүн нас барж, 0.18 ба 0.69 сая хүн өвчний дарамтад ордог тухай ДЭМБ-ын хүнсээр үүсгэгдэх өвчнүүдийн судалгааны тайланд тусгажээ.
“Туузан хорхойн өвчнүүд ялангуяа бэтэг Хятадад өндөр эрсдэлтэй байдаг” гэж Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн харьяа Шимэгчээр үүсгэгдэх өвчнүүдийг судлах Үндэсний Хүрээлэн ба ДЭМБ-ын хамтрагч Халуун бүсийн өвчнүүдийн төвийн захирал Dr Xiao-Nong Zhou хэллээ. Мөн тэрээр “Нэг бүс – нэг зам хөтөлбөр нь харилцаа холбоо, зохицуулалт, хамтын ажиллагааны нэгдсэн талбар болж байгаагаараа бэтэг болон Taeniasis/Cysticercosis өвчнүүдийг хянахад дөхөм болно” гэжээ.
Амьдрлынх нь эргэлтэд зэрлэг болон гэрийн тэжээмэл амьтдын гол оролцоотой, хоол хүнс, орчны хамааралтай эдгээр өвчнүүдийн эргэлтийг таслан зогсоох нь нийгмийн эрүүл мэндийн хувьд эрсдлийг хянах, урьдчилан сэргийлэх ажлын гол ач холбогдол мөн. Мөн эдгээр шимэгчдийн халдвар авсан хүмүүсийг эрт оношлох, эмчлэх менежментийн нөхцлийг хангах ёстой.
Хүн амыг хяналт, эмчилгээнд хамруулснаар бүх нийтийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлнэ. Туузан хорхойн өвчнүүдийг устгах, хянах Нэг бүс-нэг зам хөтөлбөрт эдгээр өвчнүүдийн тархвар зүйн холбогдол, үүсгэж буй дарамтын талаар харилцан мэдээлэл солилцож байх талаар тусгажээ.
Туузан хорхойгоор үүсгэгдэх өвчнүүдийн олон улсын энэ симпозиум 2017 оны 11-р сарын 15-16-нд болсон. Төлөөлөгчид эрдэм шинжилгээ, судалгааны олон шинэ илтгэл, өгүүлэл, мэдээллийг хэлэлцсэн нь олон улсын хэмжээний хөтөлбөрийг боловсруулахад ихээхэн дөхөм болох талаар дурьджээ. Мөн хиймэл дагуулын өгөгдлийг зоонозын өвчнүүдтэй тэмцэхэд ашиглах нь өндөр үр өгөөжтэй байхыг онцолсон байна.
Симпозиумыг хамтран Шанхай хот дах Шимэгчээр үүсгэгдэх өвчнүүдийг судлах Үндэсний хүрээлэнд байрлах ДЭМБ-ын хамтрагч Халуун бүсийн өвчнүүдийн төв, Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв, Өрөмч дэх ДЭМБ-ын хамтрагч Бэтэг өвчний урьдчилан сэргийлэлт, халамжийн менежментийн төв болон Сичуаны Чендү дэх Өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн төв зохион байгуулжээ.

Эх сурвалж: http://who.int/neglected_diseases/news/Chengdu_Declaration_on_cestode_infections_calls/en/

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter