ЗӨСТ
Хүн амын дунд тандалт судалгаа хийлээ
818

Нийслэлийн Зоонозын Өвчин судлалын төв нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, Төв аймгийн Баянчандмань, Батсүмбэр сумын нутагт хачгаар дамжих халдварын хүн амын дундах тандалт судалгааг хийлээ.

Тус тандалт судалгаагаар дээрх дүүрэг, сумдын эрсдэлт бүлгийн хүн амаас асуумж судалгаа болон цусны дээж цуглууллаа.

Тандалт судалгааны үр дүнгээр судалгаанд хамрагдагсдын 32% нь хачганд хазуулж байсан ба түүний 37% нь зовиур илэрч байсан боловч дөнгөж 3% нь л эмчид хандсан үр дүнтэй байгаа нь хачгаар дамжих халдвар хожуу оношлогдож өвчин хүндрэх, оношлогдохгүй буюу архаг хэлбэрт шилжих зэрэг эрсдэл байгаа нь харагдаж байна.

Иймд Нийслэлийн ЗӨСТ-өөс иргэдийн болон эрүүл мэндийн байгууллагын ажилчдын мэдлэг, дадал, хандлагыг дээшлүүлэх зорилгоор зөвлөмж боловсруулах, түгээх, сургалт, сурталчилгааны ажлыг идвэхжүүлэх, чанаржуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.06.22

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter