• ЗӨСТ
    Тарваган тахал өвчний байгалийн голомтын хяналтын шинжилгээ хийж байна

    Говь-Алтай аймгийн ЗӨСТ 2018 оны 06-р сарын 13-аас эхлэн Говь-Алтай аймгийн Төгрөг, Бугат, Тонхил сумын тарваган тахлын голомтот нутагт тарваган тахлын гүнзгийрэл, тандалт шинжилгээг хийж гүйцэтгэлээ. Тус шинжилгээгээр тарваган тахал өвчний байгалийн голомтын төлөв байдлыг хянах, хил хязгаарыг тогтоох зорилгоор мэрэгч амьтдын тархалт, хөдөлгөөнийг тогтоох агуулагч дамжуулагчийн зүйлийн бүрдэл, нягтшил, экологи, популяцийн судалгаа хийлээ. Мөн ...read more →

    1205
  • ЗӨСТ
    Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтад хамруулж байна

    Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2018 оны 07-р сарын 16-ны өдөр тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын ажлыг эхлүүлж, 15 сум, 3 албан байгууллага, аж ахуй нэгжийн 1127 иргэдийг дархлаажуулалтад хамруулаад байна. Тус дархлаажуулалтын аян 07-р сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ. Иргэд та бүхэн идэвхтэй хамрагдана уу. Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв Нийтлэсэн огноо: 2018.07.24

    775
  • ЗӨСТ
    Халдваргүйтгэл хийлээ

    2018 оны 07-р сарын 17–ны өдөр Сэлэнгэ аймагт байгалийн аюулт үзэгдэл үер болж, Сүхбаатар сумын үерийн хамгаалалтын суваг шуудуу, гуу жалганд ил задгай хаясан хог хаягдал, зарим айл өрхийн нүхэн жорлон, бохирын цооног халин урсаж, зам талбай, хөрс орчныг ихээр бохирдуулсан. Уг үерийн усанд нэрвэгдсэн айл өрхүүд, албан байгууллагад халдваргүйтгэл хийгдэж байна. Тус халдваргүйтгэлийн ажлыг ...read more →

    653
  • ЗӨСТ
    Холерийн хяналтын шинжилгээ хийлээ

    2018 оны 06-р сарын 25-аас 07-р сарын 04-ний хооронд Өмнөговь аймгийн Ханхонгор, Булган, Сэврэй сумдын жуулчны баазуудад холерын хяналтын шинжилгээг хийж гүйцэтгэлээ. Шинжилгээний явцад ус дээжлэн авч нян судлалын аргаар шинжилэгээ хийхэд холерийн нян илрээгүй. Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулдаг нийт 33 усан сангуудаас дээж авч шинжилэгээ хийхэд холерийн нян илрээгүй.

    1847
  • Шувууны томуу
    Шувууны томуугийн халдварын мэдээ (2018 оны 2-р улирлын байдлаар)

    НЭГ. Шувууны томуугийн А хүрээний (H5N1) вирусын хүний өвчлөлийн дэлгэрэнгүй мэдээлэл: 2018 оны Хоёрдугаар улирлын байдлаар Номхон далайн баруун бүсийн 4 оронд хүний өвчлөлийн шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна (Хүснэгт 1). Дэлгэрэнгүй

    1815
  • Зөвлөгөө
    Тарваган тахал өвчнөөс сэргийлье

    Тарваган тахал өвчний улиралчлал эхэлж буйтай холбоотойгоор иргэд амралт, зугаалгаар явахдаа тарвага хулгайгаар агнах, бусдаас тарваганы мах болон эрхтнийг худалдан авах, бусдад худалдах, тээвэрлэх, тарваганы хүн мах, эрхтнийг эмчилгээний зорилгоор түүхийгээр идэхээс татгалзаж, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаална уу. Хэрэв та, тарвага агнасан, тээвэрлэсэн, бусдад худалдаалсан тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 6.6.1, 6.6.2, ...read more →

    3027
  • Зоонозын өвчин
    Зоонозын халдварт өвчний мэдээ (2018.07.20)

    НЭГ. ТОХИОЛДОЛД СУУРИЛСАН ТАНДАЛТЫН МЭДЭЭ Улсын хэмжээнд 2018 оны 7 дугаар сарын 20-ний өдрийн байдлаар ЗӨСҮТ-д зоонозын халдварын хүний өвчний сэжигтэй байж болзошгүй нийт 1060 яаралтай дуудлагыг хүлээн авсан байна. Эдгээрийн 88(8.3%) галзуугийн эрсдэлд өртсөн, 963(90.8%) хачигт халдвар,  2(0.2%) бэтэг, 1(0.1%) хумхаа, 6(0.6%)-ийг боомын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол эзэлж байна. Дэлгэрэнгүй

    1065
  • ЗӨСТ
    Хөвсгөл аймгийн ЗӨСТ тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын ажлыг гүйцэтгэж байна

    Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт 2018 оны 07-р сарын 16-27-ныг хооронд улсын хэмжээнд хийгдэж байна. Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2018 оны 07-р сарын 18-ны өдөр тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын ажлыг зохион байгуулж, нийт 10 албан байгууллага, аж ахуй нэгжийн 150 иргэнийг хамрууллаа. Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв Нийтлэсэн огноо: 2018.07.19

    986
  • Онцлох
    Сэрэмжлүүлэг

    Хөдөө орон нутагт малчид, мал бүхий иргэд отор нүүдэл хийх, иргэд амралт зугаалгаар явах үедээ галзуугийн сэжигтэй чононд уруулсан, манууланд хазуулсан зэрэг эрсдэлд өртсөн тохиолдлууд бүртгэгдэж, цаашид нэмэгдэх хандлагатай байна.  Тиймээс малчид, мал бүхий иргэд, амралт зугаалгаар явж буй иргэд сэрэмж болгоомжоо дээшлүүлэх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр малд явуулахгүй байх, отор нүүдэл хийх үедээ ...read more →

    1752
  • Цаг үеийн
    Мэндчилгээ

    Тулгар төр байгуулагдсаны 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн их баяр наадмын мэндийг өөд өөд нь өргөн дэвшүүлье. Та бүхэн хотол олноороо сайхан наадаарай.  

    2792
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter