• Цаг үеийн
    “Зоонозын өвчний өнөөгийн байдал” сэдэвт ЭШ-ний бага хурал болно

    Завхан аймгийн ЗӨСТ байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй “Зоонозын өвчний өнөөгийн байдал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд эмч, мэргэжилтнүүд идэвхтэй оролцоно уу. Хуралд оролцох илтгэлийг 2017 оны 08-р сарын 01-ний дотор toogoo_mg@yahoo.com хаягаар хүлээн авна. Жич: Эрдэм шинжилгээний хурлын удирдамжтай энд дарж танилцана уу. Нийтлэсэн огноо: 2017.07.17

    2423
  • Цаг үеийн
    Хоёр улсын хамтарсан тандалт судалгаа эхэллээ

    Тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байгаа Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт Монгол-Оросын хамтарсан тандалт, судалгааны ажил эхэллээ. Тандалт судалгааны ажилд Монгол улсын талаас ЗӨСҮТ, Баян-Өлгий аймаг дахь ЗӨСТ, ОХУ-ын талаас Эрхүү хот дахь Сибирь Алс Дорнодын тарваган тахлын эрдэм шинжилгээний хүрээлэн, Алтайн тарваган тахал эсэргүүцэн судлах станцын эмч, мэргэжилтнүүд 2 улсын хил орчимд тандалт ...read more →

    1390
  • Цаг үеийн
    Боомын хяналтын шинжилгээний мэдээ

    2017 оны эхний хагас жилийн байдлаар Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Ховд, Хэнтий аймгуудын ЗӨСТ болон ЗӨСҮТ боомын байгалийн голомтын болон хяналтын шинжилгээ хийсэн байна. Шинжилгээгээр 1742 сорьц цуглуулан бичил харах, нян судлалын аргаар шинжлэхэд боомын үүсгэгч Bac.anthracis илрээгүй. Голомтын болон байнгын хяналтын шинжилгээний сорьцийн тоо Зураг 1 Нийтлэсэн огноо: 2017.06.30

    1240
  • Онцлох
    ОХУ-ын мэргэжлийн байгууллагатай хилийн бүс нутагт хамтран ажиллахаар боллоо

    Монгол улс, ОХУ-ын хил орчмын бүс нутагт зоонозын өвчний эрсдэлийг тодорхойлох тандалт судалгаа хийх үндэслэл, нөхцлийг тодорхойлох, ОХУ-ын мэргэжлийн байгууллагатай хэлэлцээр хийж, хамтран ажиллах асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2017 оны 06-р сарын 06-07-ны өдрүүдэд ОХУ-ын Чита хотод зохион байгуулсан уулзалтад Зоонозын  Өвчин Судлалын Үндэсний Төвийн гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн, эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Цэрэнноров, Хэнтий аймгийн ...read more →

    1921
  • Онцлох
    Хачигт энцафелитын хүний өвчлөл өсөх хандлагатай байна

    Хачигт энцефалит өвчнийг дамжуулагч ойн хачгийн идэвхжил ихсэж байгаа тул ой модонд ажил эрхлэх, зугаалах, жимс, эмийн ургамал түүх, ууланд алхах үед ард иргэд ялангуяа эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдээ хачигт хазуулахаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. Хачиг ихэвчлэн хүний нимгэн арьстай, чийглэг газар болох суга, цавь,  хөхний дор, чихний  ард, үсэн дотор байрлаж ...read more →

    2581
  • ЗӨСТ
    Тосонцэнгэл суманд ажиллав

    Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс тус аймгийн Тосонцэнгэл суманд хачгаар дамжих халдварын хүний өвчлөл, сэжигтэй тохиолдол жил бүр өсөж буйтай холбогдуулан 3 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2017 оны 05-р сарын 17-оос 2 хоногийн хугацаатай ажиллаж, хариу арга хэмжээ авч ажиллалаа. Завхан аймгийн ЗӨСТ-өөс 2015 онд хийгдсэн хачгаар дамжих халдварын байгалийн голомтыг илрүүлэх тандал судалгаа шинжилгээгээр ...read more →

    1660
  • Онцлох
    Ногоон орчин бүрдүүлж байна

    ЗӨСҮТ-ийн хамт олон бүх нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан 2017 оны 05-р сарын 16-ны өдөр байгууллагын гаднах тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор эзэмшил талбайд мод бут тарих, зүлэг суулгах ажлыг “Хаан” банктай хамтран зохион байгуулав. Мөн Зоонозын өвчин судлалын үндэсний төв Шинжлэх ухаан технологийн сангаас зохион байгуулж буй “Эмнэлэг-Ногоон орчин” аяныг дэмжин 2017 оны 05-р ...read more →

    2200
  • Онцлох
    “Эрүүл амьдрал” үзэсгэлэн зохион байгуулагдлаа

    Эрүүл мэндийн яам, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн яам, ФМ104, “Жаргалан” сэтгүүл зэрэг байгууллагууд хамтран “Эрүүл амьдрал” үзэсгэлэнг иргэдийн эрүүл амьдралын хэв маягт уриалан дуудаж, зөв зан үйлийг хэвшүүлэх мэдлэг мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах зорилгоор 2017 оны 05 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд “Мишээл төв”-д зохион байгууллаа. Үзэсгэлэнгийн нээлтэд ЭМС А.Цогцэцэг, ХХААХҮЯ-ны бодлого төлөвлөлтийн газрын дарга ...read more →

    2082
  • Онцлох
    “Мянган цагаан нөмрөгтөн” чууллаа

    Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нийтлэг тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор “1000 цагаан нөмрөгтөн” эмнэлгийн мэргэжилтний чуулган Төрийн ордны Их танхимд 2017 оны 05-р сарын 11-ны өдөр боллоо. Тус чуулганы нээлтэнд Монгол улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Эрүүл мэндийн дад сайд Л.Бямбасүрэн, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Очирбат нарын ...read more →

    1908
  • Онцлох
    АНУ-ын Зэвсэгт хүчний АУ-ны ЭШ-ний хүрээлэнтэй хамтран ажиллахаар тохиролцлоо

    АНУ-ын Зэвсэгт хүчний анагаах ухааны эрдэм шинжилгээний хүрээлэнгийн шавьж судлал, тархвар судлал ба өвчний тандалт,  вирус ба нян судлалын асуудал хариуцсан мэргэжилтэнүүд 2017 оны  05 сарын 10-ны өдөр ЗӨСҮТ –д зочилж  төвийн үйл ажиллагаатай танилцан санал солилцсоны үр дүнд хачиг, шумуул зэрэг дамжуулагчаар дамжих  зоонозын өвчин болон вирусын гаралтай өвчний чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож хамтран ...read more →

    1847
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter