ЗӨСТ
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын эрчимжүүлэх тухай аймгийн ЗД-ын захирамж гарлаа
1435

Хөвсгөл аймагт 2018 оны 08-р сарын 24-ний өдөр “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын эрчимжүүлэх тухай” аймгийн Засаг даргын А/443 дугаар захирамж гарч, захирамжийн дагуу Хилэнтийн гүүр, Улаанбаатарын чиглэлд гарах замуудад хот, суурин газруудад тарваганы мах зарах, мал, амьтны түүхий эд, байгалийн дагалдах баялгийг нэвтрүүлэхгүй байх, хулгайн агналтыг таслан зогсоох зорилгоор 2018 оны 08-р сарын 27-оос 10-р сарын 14-ийг дуустал мэргэжлийн байгууллагууд хамтран эргүүл хяналтын ажлыг зохион байгуулан, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Мөн ЭМБ-уудын бэлэн байдлыг хангах, сургалт, сурталчилгаа зохион байгуулах, илэрсэн зөрчил дутагдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард иргэдэд сэрэмжлүүлэх сурталчлах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter