Сургалт
“Зоонозын өвчин судлал”-ын эмчийн үндсэн мэргэжлийн сургалт
1864

Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337, 2016 оны А/184, 2018 оны А/430, А/186 Эрүүл мэндийн сайд, Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын хамтарсан 2013 оны 496, А/472, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2015 оны 97/56 дугаар тушаал, төвийн захирлын 2017 оны А/65, 2018 оны А/66, А/83, А/89, А/90, А/60, А/70 тоот тушаалуудыг мөрдлөг болгон төвийн захирлын 2018 оны 10-р сарын 17 өдрийн А/70 тоот тушаалаар “Зоонозын өвчин судлал” үндсэн мэргэшлээр Хөвсгөл, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Завхан аймгуудын ЗӨСТ болон ЗӨСҮТ-ийн нийт 7 эмч элсэн суралцаж, сургалтын үйл ажиллагаа хөтөлбөрийн дагуу явагдаж байна. Уг сургалт нь 1 жилийн хугацаанд зохион байгуулагдах юм. Ерөнхий суурь хичээл 1 долоо хоног, мэргэжлийн суурь хичээл 1 долоо хоног, зоонозын өвчний эмнэл зүй оношилгоо, ялган оношилгоо, эмчилгээ 5 долоо хоног, тархвар судлалын үндэс 4 долоо хоног, эпизоотологи 5 долоо хоног, дархлаажуулалт 1 долоо хоног, бичил амь судлалын лабораторийн үйл ажиллагаа, шинжилгээний технологи 4 долоо хоног, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн ажиллагаа 1 долоо хоног, ариутгал халдваргүйтгэл 1 долоо хоног, биоүйлдвэрлэл 1 долоо хоног, биоаюулгүй байдал, биохамгаалал, био эрсдэл 1 долоо хоног, орон нутгийн дадлага 8 долоо хоног нийт 14 тойролт хичээлийг 183 цагийн лекц, 678 цагийн дадлага хичээлийг үзэж судлахаар 2017 оны 10-р сарын 22-ны өдрөөс хичээллэж эхлээд байна.

Нийтлэгдсэн огноо: 2018.10.22

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter