Шувууны томуу
Шувууны томуугийн халдварын мэдээ (2018 он)
1046

2018 онд Дэлхийн улс орнуудад шувууны томуугийн хүний өвчлөл A(H7N9) вирусээр үүсгэгдсэн (1), А (H5N6) вирусээр үүсгэгдсэн (4), А (H7N4) вирусээр үүсгэгдсэн (1), А (H9N2) вирусээр үүсгэгдсэн (5) тус тус бүртгэгдэж, А хүрээний H5N1 вирусийн
хүний өвчлөл (0) бүртгэгдээгүй байна.
НЭГ. 2018 онд бүртгэгдсэн шувууны томуугийн А (Н5N1) вирусийн хүний өвчлөлийн тохиолдол ба нас баралт:
2018 онд өндөр хоруутай шувууны томуугийн А хүрээний Н5N1 вирусийн хүний өвчлөл бүртгэгдээгүй бөгөөд хамгийн сүүлд 2017 онд Египет улсад 3 тохиолдол 1 нас баралт, Индонези улсад 1 тохиолдол 1 нас баралт тус тус бүртгэгдсэн байна.
2003 оноос 2018 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд дэлхийн 16 улсад шувууны томуугийн А (Н5N1) вирусийн 860 тохиолдол бүртгэгдсэнээс 454 (52.7%) нь нас барсан (График 1).

Дэлгэрэнгүй

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter