Шувууны томуу
Шувууны томуугийн халдварын мэдээ (2018 оны 4-р улирлын байдлаар)
883

НЭГ. Шувууны томуугийн А хүрээний (H5N1) вирусийн хүний өвчлөлийн дэлгэрэнгүй мэдээлэл:
2018 оны Дөрөвдүгээр улирлын байдлаар Номхон далайн баруун бүсийн 4 оронд хүний өвчлөлийн шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна (Хүснэгт 1).
ХОЁР. 2003 оноос хойш бүртгэгдсэн шувууны томуугийн хүний өвчлөл ба нас баралт:
2003 оноос 2018 оны Дөрөвдүгээр улирал хүртэлх хугацаанд дэлхийн 16 улсад шувууны томуугийн А хүрээний Н5N1 вирусийн 860 тохиолдол бүртгэгдсэнээс 454 (52.7%) нь нас барсан бөгөөд сүүлийн тохиолдол 2017 оны 9-р сарын 26-нд Индонези улсад 1
тохиолдол бүртгэгдэж нас барсан байна. 2003 оноос хойш Номхон далайн баруун бүсийн 4 оронд 238 тохиолдол бүртгэгдсэнээс 134 (56%) нь нас барсан байна. Камбожи улсад нас баралтын түвшин хамгийн өндөр (66%; 37/56) байна.

Дэлгэрэнгүй

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter