ЗӨСТ
Ховд аймгийн ЗӨСТ сумдад ажиллалаа
931

ЗӨСҮТ-ийн захирлын 2016 оны 03-р сарын 10-ны өдрийн А/17 дугаар тушаал, аймгийн Засаг даргын 2017 оны 04-р сарын 14-ний өдрийн 02 дугаар албан даалгавар, ЗӨСТ-ийн даргын 2017 оны 04-р сарын 18-ны өдрийн А/28 дугаар тушаалын дагуу 2019 оны 05-р сарын 07-24-ний өдрүүдэд аймгийн нийт сумдад тархвар судлал, сургалт сурталчилгааны ажил зохион байгууллаа.

Ажлын хэсэг нийт сумын ЗДТГ-ын дарга нартай уулзаж, 2019 оны дайчлах төлөвлөгөөнд зоонозын халдварт өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тусгагдсан эсэх, эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч, голомт хяналтын бага эмч, сумын засаг дарга бөгөөд онцгой комиссын дарга нарын гурвалсан гэрээг шинэчлэн хийсэн эсэхтэй танилцаж, бүрэн боловсруулаагүй, огт хийгээгүй байгаа сумдад заавар зөвөлгөө өгч ажиллалаа. Мөн сумдын ЭМТ-ийн бэлэн байдалтай танилцаж, голомт хяналтын бага эмчид заавар зөвлөгөө өгч ажиллав.

Энэ хугацаанд нийт 7 удаагийн лекцэнд 423 хүнд, 38 удаагийн яриа таниулгаар 359 хүнд зоонозын халдварт өвчний талаар мэдээлэл хийж, тарваган тахал, боом, галзуу, хачигт халдвар, шувууны томуу зэрэг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх мэдээлэл бүхий тараах материал 4672 ширхэгийг тарааж, 300 хүнээс 600 ширхэг асуумж судалгаа авч тархвар судлалын шинжилгээ хийлээ.

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.05.30

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter