ЗӨСТ
Танхимын сургалт зохион байгууллаа
1435

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь 2019 оны 05-р сард Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Өлзийт сумын эрүүл мэндийн төвийн эмч, Баянхонгор сумын албан байгууллагын дарга нарт “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх”, “Баян-Өлгий аймагт гарсан тарваган тахал өвчний үед авсан хариу арга хэмжээ, үйл ажиллагаандаа хэрхэн хэрэгжүүлж ажиллах”, “Хачгаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх нь” сэдвүүдээр танхимын сургалт хийж, гарын авлага, санамж, материал тарааж ажиллалаа. Тарваган тахал өвчний хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдлын үед авах хариу арга хэмжээ сэдвийн хүрээнд үзүүлэх сургуулилтыг сумын эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулсан.

Мөн эрүүл мэндийн сайдын А/160 тоот тушаалын хэрэгжилтийг хангуулах зорилгоор эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, ажилчдын 1-р зэргийн хамгаалах өмсгөл өмсөж тайлах дадал, тусгаарлах өрөө болон хамгаалах хувцас хэрэгсэл, эм тарианы нөөцийг шалгаж зөвөлгөө өгч хамтран ажиллалаа.

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.05.30

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter