Цаг үеийн
“Молекул биологийн оношилгооны арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна
190

Шинэ болон сэргэн тархаж буй халдваруудаас хүн амыг урьдчилан сэргийлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэгийг сайжруулах, дадлагажуулах ялангуяа орон нутгийн мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг сайжруулах лабораторийн чадавхыг нэмэгдүүлэх талаар үндэсний төвөөс бодлогын чанартай олон арга хэмжээнүүдийг авч явуулж байгаа билээ. Энэ хүрээнд “Молекул биологийн шинжилгээний арга зүй” сэдэвт сургалтыг 2019 оны 10-р сарын 02-оос 3 хоногийн хугацаатайгаар зохион байгуулж байна.

Мөн орон нутагт зоонозын шалтгаант “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” үүссэн тохиолдолд мэргэжлийн түвшинд удирдан зохион байгуулах, мэргэжил арга зүйгээр ханган ажиллахад  эрт оношлох, оношийн баталгаат байдал маш чухал.

“Молекул биологийн оношилгооны арга зүй” сэдэвт сургалтад орон нутгийн 15 Зоонозын өвчин судлалын төвийн лабораторийн эмч, мэргэжилтнүүдийг хамруулан зохион байгуулж байна.

Энэхүү сургалтын үр дүнд орон нутгийн түвшинд молекул биологийн шинжилгээ, оношилгоог хийх мэргэжилтэнг бэлтгэж, зоонозын халдварт өвчнийг хугацаа алдалгүй оношлох боломж бүрдэх юм.

Нийтлэгдсэн огноо: 2019.10.02

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter