ЗӨСТ
Өвөрхангай аймгийн Хужирт сумд команд штабын иж бүрэн сургуулилалт зохион байгууллаа
632

Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв, Онцгой байдлын газартай хамтран Өвөрхангай аймгийн Хужирт сумын мэргэжлийн ангийн нийт 66 албан хаагчдад “Зоонозын халдварт өвчнүүдийн голомтын төлөв байдал, урьдчилан сэргийлэлт” сэдвээр 1 цагийн танхимийн сургалт зохион байгуулж, боом өвчнөөр цагийн байдал өгч дадлага, сургуулилалт хийлээ.

Хужирт сумын ард иргэдийг нүүлгэн шилжүүлж, засаг захиргааны нэгж (эмнэлэг, сургууль, цэцэрлэг, дэлгүүр, эмийн сан) байгуулан хээрийн дадлага сургуулилалт зохион байгуулж, 964 хүнд боом өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар яриа хийж, санамж  хуудас тараалаа.

Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.11.15

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter