Цаг үеийн
Цахим сургалт зохион байгууллаа
1378

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс жил бүр тарваган тахал өвчний улиралчлалыг угтуулан орон нутгийн эрүүл мэндийн байгууллага, зоонозын өвчин судлалын төвүүдийн хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах зорилгоор цахим сургалтыг тогтмол зохион байгуулдаг. Энэ жилийн сургалтыг “Тарваган тахал өвчний үед авах арга хэмжээ, Эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал” сэдвийн хүрээнд 2020 оны 06-р сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтыг төвийн ерөнхий захирлын баталсан хөтөлбөрийн дагуу биологич Д.Батжав, тархвар судлагч Д.Отгонбаяр, тархвар судлагч Л.Роломжав, эмнэл зүйч эмч Б.Дэлгэрмаа, нян судлагч У.Өнөрсайхан нар тарваган тахал өвчний байгалын голомтын төлөв байдал, тарваган тахал өвчний үед авах хариу арга хэмжээ, эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, тарваган тахал өвчний эмнэл зүй, эмчилгээ, лабораторийн оношилгоо, сорьц авах, тээвэрлэх, биоаюулгүй ажиллагаа, тарваган тахал өвчний дархлаажуулалт сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, мэргэжил арга зүйгээр хангалаа.
Энэ удаагийн сургалтад 21 аймаг, нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв, Эрүүл мэндийн газрын нийт 194 эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа.

Нийтлэгдсэн огноо: 2020.06.15

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter