Цаг үеийн
Цахим сургалт зохион байгуулж байна
1234

Коровируст халдвар (КОВИД-19) цар тахлын үед ажиллах Эрүүл мэндийн байгууллагуудын шуурхай хариу арга хэмжээний багуудын бэлэн байдлыг хангуулах, чадавхжуулах зорилгоор ЗӨСҮТ-өөс 2020 оын 12 дугаар сарын 11-23-ны өдрүүдэд 9 удаагийн цахим сургалт зохион байгууллаа.

Тус сургалтад Ковид-19 халдварын үед баримтлах халдвар хамгаалал, халдваргүйжүүлэлт, хувийн хамгаалах хэрэгсэл өмсөх, тайлах дараалал, аюултай хог хаягдлын менежмент чиглэлээр нийт 219 байгууллагын, 669  эрүүл мэндийн салбарын болон аж ахуйн нэгж байгууллагын ажилтан хамрагдлаа. Үүнд:

  1. Ажиглах байранд ажиллах резиденд эмч нарт зориулан цахим болон дадлага сургалтаар гурван удаа зохион байгуулж, 21 байрны давхардсан тоогоор нийт 144 резидент эмч, ОБ-ын ажилтан. Үүнээс хёр удаагийн сургалт нь УОК-ийн шийдвэрээр ЭМЯ, ОБЕГ, МХЕГ, ЭМХТ хамтран зохион байгууллаа.
  2. Нийслэлийн дүүргүүдийн 20 өрхийн эмнэлгийн 50 эмнэлгийн ажилтан.
  3. Нийслэлийн хэмжээнд ажилладаг хувийн хэвшлийн 51 эмнэлгийн 100 гаруй эмч, ажилтан.
  4. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлэг, Сэргээн засах төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв зэрэг 4 байгууллагын 116 эмч, ажилтан.
  5. Аймаг, нийслэлийн 90 аж ахуйн нэгж, байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан 90 ажилтан, мэргэжилтэн.
  6. Ахуйн шавьжгүйтгэл, мэрэгчгүйтгэл, халдваргүйжүүлэлтийн 33 аж ахуйн нэгжийн 169 мэргэжилтэн тус тус хамрагдлаа.

Сургалтад хамрагдсан байгууллагуудын эмч, мэргэжилтнүүд Ковид-19 халдварын үед халдвараас сэргийлэх арга хэмжээг хэрхэн зохион байгуулах, халдвартай, сэжигтэй хүнийг эрт илрүүлэх, тусгаарлах, дараагийн шатанд шилжүүлэх, өдөр тутмын цэвэрлэгээ, урьдчилан сэргийлэх, голомтын халдваргүйжүүлэлт хийх арга аргачлал, хувийн хамгаалах хэрэгсэл зөв хэрэглэх, аюултай хог хаягдлын устгал, лабораторийн шинжилгээнд сорьц авах талаар чадавхжууллаа.

Нийтлэгдсэн огноо: 2020.12.23

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter